Өнгөрсөн даваа гаригт “Нарантуул-2” худалдааны төвд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан.

Өнгөрсөн даваа гаригт “Нарантуул-2” худалдааны төвд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтныг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан. Хутгалуулсан цагдаа тухайн өдөр хагалгаанд орсон ч цус их алдсан учраас биеийн байдал нь тааруу байгаа аж. Тэрээр Цэргийн клиникийн төв госпиталын сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Харин хэргийг үйлдсэн Чингэлтэй дүүргийн XV хорооны оршин суугч, эрхэлсэн тодорхой ажилгүй 60 настай Б.Энхбаатар ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр анги руу саатуулан шалгаж байгаа. Тэрээр Б.Бат-Эрдэнийг худалдааны төвд архи хэрэглэж болохгүйг сануулж, шаардлага тавихад ийнхүү эсэргүүцэн хутгалсан юм. Цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэнэ нь 42 настай, ээж, гурван эмэгтэй дүү, эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг аж.
Б.Чимэг