ӨМӨЗО-ны монгол “Одон” телевизийг үүсгэн байгуулалцаж, “Одон” хэмээх
нэрийг нь хайрлан, анхны найруулагчаас нь эхлээд Телевиз радиогийн
хорооны дэд даргын албыг олон жил үр бүтээлтэй хашсан ахмад уран бүтээлч
Хүрэлийн Бүрэн МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

ӨМӨЗО-ны монгол “Одон” телевизийг үүсгэн байгуулалцаж, “Одон” хэмээх нэрийг нь хайрлан, анхны найруулагчаас нь эхлээд Телевиз радиогийн хорооны дэд даргын албыг олон жил үр бүтээлтэй хашсан ахмад уран бүтээлч Хүрэлийн Бүрэн МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Шагналыг Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотноо суугаа Ерөнхий консул Б.Энх-Амгалан гардуулжээ. Монгол үндэсний хөгжмийн нэрт судлаач, ахмад сэтгүүлч Х.Бүрэн өдгөө гавъяаныхаа амралтанд гарсан ч ӨМӨЗО-ны Урлагийн дээд сургуульд урилгаар ажиллаж, сурган хүмүүжүүлэх ажлаа үргэлжлүүлсээр яваа юм. Монгол улс, ӨМӨЗО-ны хооронд соёлын харилцааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан энэ хүнийг Өвөрмонгол дахь Монгол иргэдийн нийгэмлэгээс МУСТА цолд тодорхойлжээ. Монгол улсаас төр засгийн шагнал хүртсэн хүмүүсийг өвөрмонголчууд ихээхэн хүндэтгэж “Төрдөө үнэлэгдсэн хүн” хэмээх давхар өргөмжлөл гардуулдаг юм.