Манай орны иргэд төрөл бүрийн хавдар өвчний нас баралтаар Ази тивдээ нэгдүгээр орж байна. Энэхүү өвчлөлтийн эх үүсвэр болсон Улаанбаатар хот дахь агаарын бохирдлыг арилгахын тулд бид Солонгосын Ёнгтанг буюу сайжруулсан нүүрсийг өнгөрсөн 2009 онд 4000 мянган ширхэгийг худалдан авч , нэг жилийн турш айлуудад хэрэглүүлж туршиж үзсэн. Гэвч дундаа байх цоорхойнд нь тааруулан тодорхой цаг болгонд нүүрсээ солих, авах зэрэг нь үүнд дасаагүй бидэнд хэрэглэх боломжгүй гэдэг судалгааг харуулсан.

Харин орчин үеийн халдаг шалыг хэрэгжүүлэх боломжийг хайн, энэ тал дээр тусламж үзүүлж өгөх хүсэлтийг Солонгосын талд тавьжээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн өнгөрсөн удаа хоёр улсын хооронд болсон эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтанд дээр МБ ерөнхийлөгч болон Солонгосын Засгийн газарт хандан халдаг шалыг манай улсад хандив болгон тавьж өгөөч гэсэн хүсэлтээ гаргажээ. Үүний дагуу Солонгосын модон халдаг шал хийдэг нэгэн жижиг компани, тус бүр нь 1 сая орчим воны өртөгтэй 150 гэрийн халдаг шалыг бэлэглэснийг өчигдөр Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Да.Ганболдод хүлээлгэн өгсөн байна.
Б.Чимэг