зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ганди: МАН НҮБ-аас дэвшүүлсэн бодлогын хүрээнд мөрийн хөтөлбөрөө гаргасан

2012-6-15
0
ЖИРГЭХ
НХХ-ийн сайд Т.Гандитай намынх нь мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.
ганди.1НХХ-ийн сайд Т.Гандитай намынх нь мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.

-Намууд сонгуульд зориулан гаргасан мөрийн хөтөлбөрөө ид танилцуулж байна. Танай намаас гаргасан мөрийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Монгол Ардын намын 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийн хөдөлмөр цалин хөлс, нийгмийн хамгааллын  асуудлаарх зорилт тавьж байгаа хэсгүүдээ тайлбарлъя. Үндсэндээ манай намын мөрийн хөтөлбөр дөрвөн тулгуур үзэл баримтлалаас бүрдэж байгаа. Энэ тулгуур үзэл баримтлалын хамгийн гол хэсэг нь бол хүний хөгжлийн асуудал. Хүний хөгжлийн бодлогын асуудлыг юугаар тодорхойлж байна гэхээр хүн эх орондоо өөрийн цалингаараа сайхан амьдрах, чанартай амьдралын хэрэгцээг хангах, үр хүүхэдтэйгээ эрүүл энх аж төрж, боловсролын тасралтгүй үйлчилгээнд хамрагдах, тохилог орон сууцанд амьдрах гэх зэргээр  үндсэн суурь нөхцлүүд, хүний эрхийн үнэт суурь зарчмыг ханган биелүүлэхэд энэ мөрийн хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм. МАН 2031 он хүртэл хөгжлийн хөтөлбөрөө баталсан. Учир нь НҮБ-аас гишүүн орнууддаа хандаж хамтдаа, хүн төрөлхтөн мянганы хөгжлийн цогц бодлогын асуудлаа тодорхойлж, байгаль орчны эрсдлийн асуудал, экологийн тэнцвэргүй байдлыг арилгах, хүний хүчин зүйлээс үүдэж байгаа экологийн тэнцвэргүй байдлын асуудлыг хэрхэн хамтын хөдөлмөрөөрөө даван туулах тухай тусгасан. Мөн ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөнг бууруулах, хөгжиж буй орны өмнө тулгамдаж байгаа олон олон асуудлыг мянганы зорилтын хүрээнд шийдвэрлэхээр тусгасан байгаа юм. Тэгэхээр МАН НҮБ-аас дэвшүүлэн гаргаж байгаа хүний хөгжлийн бодлогын асуудлын хүрээн дэх цогц бодлогын зорилтот тулгуурласан, удаан хугацааны стратеги бодлогоо 2031 он хүртэл тодорхойлсон.

- Сайхан амлалт, төлөвлөгөө хэрэгжих эсэх дээр иргэд байнга эргэлзэж байдаг?
- 2031 он хүртэл энэ хөгжлийн бодлогын эхний хэсэг нь УИХ буюу парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих үнэт сууриа олж авснаар эхэлнэ гэж ойлгож болно. Дараагийн дөрвөн жилд манай намын өмнө буюу Монгол Улсын өмнө ямар ямар тулгамдсан асуудлууд байна вэ гэхээр мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд салбарын бодлогыг орхигдуулалгүйгээр, хүн амын нэг ч бүлгийг орхигдуулалгүйгээр, цаг хугацааны хувьд өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлыг өнгөрсөн туршлага дээрээ суурилан, ирээдүйд тулгарч болох эрсдэл, хөгжлийн бодлогын хандлагуудтайгаа уялдуулсан байдлаар гаргасан. Эдийн засгийн хувьд биелэх магадлалтай, бусад олон салбаруудын бодлогыг уялдуулан хангахад чиглэгдсэн, эрдэмтэн судлаачид, жирийн багш, инженер, малчин, оюутан , гэртээ хүүхдээ хараад сууж байгаа залуу гэрийн эзэгтэйн бүх хүсэл  зоригийг шингээсэн байдлаар мөрийн хөтөлбөрөө хийсэн. Хүний хөгжлийн бодлогын гол асуудлуудын хүрээнд өрхийн хөгжлийг дэмжих бодлого суурилж байгаа. Ирээдүйд өрхийн хөгжлийг ядуурлаас гаргаснаар, ажилгүйдлээс ангижруулснаар , хүнс хоол тэжээлийн хомсдолоос гаргаснаар, мөн тасралтгүй боловсролыг эзэмшүүлснээр өрхийн гишүүн болгоны эрүүл мэндийн суурь үйлчилгээг тэгш хангаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар энэхүү өрхийн хөгжлийг цогцоор нь дэмжинэ  гэж үзэж байгаа юм . Мөн 300 мянган хүнийг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьж байгаа. Яагаад 300 мянган хүн гэхээр энэ нь суурь судалгааны үндэслэлтэй. Нийт хөдөлмөрийн чадамжтай, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн бүртгэлд байдаг, тогтмол ажлын байр бий болгодог аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна    өөрөө өөртөө улирлын, түр ажлын байр бий болгож байгаа, тодорхой мэргэжил эзэмшээгүй, чадавхи бий болгоогүй, хуримтлал бүрдүүлээгүй 300 мянган ажилгүй иргэн байгаа юм.

- 300 мянган хүн хэдий хугацааны дараа ажлын байртай болох вэ?
- Энэ хүмүүсийг жилдээ 60-70 мянган ажлын байр бий болгосноор үндсэндээ бүрэн эрхийн хугацаанд буюу дараагийн дөрвөн жилд ажилгүйдлыг бүрэн устгах зорилт биелнэ гэж үзэж байгаа. Мөрийн хөтөлбөртөө ажилгүйдлыг ямар замаар устгахаар тусгасан бэ гэхээр 10000  жижиг дунд үйлдвэрийг байгуулна гэж тодорхойлсон. Энэ олон үйлдвэрийг нэг бүрэн эрхийн хугацаанд бий болгох  вэ, ямар арга замаар үйлдвэрүүдийг барих гэж байна вэ гэсэн асуултуудыг иргэд асууж байна. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 790 мянга гаруй айл өрх байдаг гэсэн судалгаа байдаг. Улсын хэмжээнд 63-65 мянган аж ахуйн нэгж байгууллагууд байна. Үүнээс үзэхэд өрх болгоныг үйлдвэрлэгч болгоход, дор хаяж долоон өрхийн нэгийг үйлдвэрлэгч болгон өөрөө өөрсдийнхөө хүнсний ногоо, импортыг орлох хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө тарьж ургуулах, нөөшлөх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг хийх гэсэн жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгоход хөхиүлэн дэмжих ёстой. Энэ замаар 10 мянган ажлын байр буюу үйлдвэрүүдийг бий болгоно гэж үзэж байгаа юм. Мэдээж үүн дээр стратегийн шинж чанартай, хөгжлийн хандлагатай, ажлын байрны олон мянган хүний багтаамжтай үйлдвэрүүдийг бүс нутгийн хөгжлийн бодлого , уялдаатай хослуулж бүтээнэ.

- Жишээлбэл?

- Жишээлбэл: Нефть дахин боловсруулах үйлдвэр, арьс шир түүхий эд боловсруулах, махны үйлдвэр, газар тариалангийн томоохон үйлдвэрүүдийг босгох асуудлыг бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулж хийнэ гэж үзэж байгаа юм. Нөгөө талаас цалин,  тэтгэвэр, тэтгэмжийн асуудал цаг ямагт хүн бүрийн анхаарлын төвд байдаг. Иймээс цалинг үнийн өсөлт, инфляцтай уялдуулан, эрсдлийг сааруулж, цалингийн чанарыг хангах замаар цалинг тогтмол нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Инфляц тодорхой хэмжээгээр өсөхөд цалин чанаргүй болдог, амьдралын чанарт нөлөөлдөг. Үнийн өсөлт мөн тодорхой хэмжээгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжинд нөлөөлж байдаг. Тийм учраас хэрэглээний үнийн индекстэй уялдаад мөн инфляцийн зохих түвшний сөрөг нөлөөллийг арилгах замаар цалин тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг барьж ажиллах болно. Тэтгэвэр тэтгэмжийн бодлогын асуудал бол хүн болгоны ирээдүйн нийгмийн хамгааллын чухал асуудал учраас бүх нийтээр сонирхож, анхаарлын төвд байсаар ирсэн. Ирээдүйд тэтгэвэрт гарах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэж явдаг хүмүүсийн хожмын нийгмийн баталгааг хангах зорилгоор МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой оруулж өгсөн байгаа. Энэ нь олон давхаргад тэтгэврийн суурь тогтолцоог хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл уул уурхай, ашигт малтмалын салбараас тодорхой олж байгаа орлогыг тэтгэврийн ирээдүйн эрсдлийн санг бий болгож,  төвлөрүүлье. Ингэснээр урьд нь ядуурлыг бууруулахад тодорхой үр дүнгээ өгч байсан, мөн Засгийн газар, намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тодорхой үе шат бүрт түүхэн үүргээ гүйцэтгэсэн эх орны хишиг, Хүний хөгжлийн санд байрлуулж, хуваарилж байсан мөнгө шиг жижиг хэлбэрээр тараах биш тэтгэвэрт гарч байгаа иргэддээ ирээдүйн эрсдлийг нь сааруулах, ирээдүйн баталгааг нь бий болгох зорилгоор эрсдлийн сан бий болгоё гэж үзэж байгаа. Ингэснээр тэтгэврийн олон шатлалт тогтолцооныхоо үзэл баримтлалтай нийцсэн мөрийн хөтөлбөр болж байгаа юм.

- Тэтгэврийн зөрүүний асуудал байнга яригдаж байдаг. Тэтгэврийн сангийн хэмжээ дээд доод хязгаар ямар байх вэ?

- Бага тэтгэвэр авч байгаа иргэддээ 40-50 мянган төгрөгийн суурь тэтгэврийн сан бий болгох боломжийг өгье. Ингэснээр тэтгэврийн зөрүү ч арилна, тодорхой хэмжээгээр тэтгэврийн шимтгэл нь хүрэхгүй байгаа, нас нь болоогүй хувийн хөдөлмөр эрхлээд шимтгэлээ тогтмол төлж чадаагүй байгаа иргэдэд төр нэг удаа боломж олгож, бүгдийг нь ирээдүйн тэтгэврийн даатгалд хамруулах боломж нөхцлөөр хангаж өгөхөөр манай намын мөрийн хөтөлбөрт тодорхой тусгасан байгаа. Өөр нэг зүйл бол 2000 оноос өмнө тэтгэврийн шимтгэл төлж амжаагүй, тодорхой хэмжээгээр тэтгэврийн даатгалын харилцаанд орж чадаагүй иргэдэд мөн нэг удаа боломж олгож фонд бүрдүүлж өгье гэсэн байгаа. Энэ нь уул уурхай, ашигт малтмалын салбараас орж ирж байгаа орлогоос иргэддээ удаан хугацааны эдийн засгийн эргэлтэнд орох байдлаар, өөрийнх нь нийгмийн баталгааг удаан жилээр хадгалах байдлаар Монгол хүний хөгжлийн бодлогод оруулж байгаа томоохон хэлбэр буюу уул уурхай, ашигт малтмалын салбарын баялгийг ухаалаг хэлбэрээр хэрэглэх байдлаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байгаа. Мөн залуучууд, 40-өөс дээш насны шилжин суурьшигч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг  тодорхой зорилт,бодлогын хүрээнд дэмжинэ гэж намынхаа мөрийн хөтөлбөрт заасан. Шилжин суурьшиснаар тодорхой хэмжээнд ядуурлыг нэмэгдүүлж, хуримтлал бий болгож чадаагүй байгаа иргэдээ эргээд эх орныхоо, нутаг усныхаа, сум орон нутгийнхаа эзэн нь болоход нь , малтай болоход нь, ажил эрхлэхэд нь мөнгөн туслалцааны дэмжлэг үзүүлэх, малжуулах бодлогыг барьж ажиллана гэж үзэж байгаа.
М.Номин-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Nar (218.100.84.87)
    Nar bol erkh choloo yum. bugd erkhcholooniihoo toloo songolt hiitsgeey
    2012 оны 06 сарын 16 | Хариулах
  • ШУДАРГА (216.6.232.238)
    ГАНДИ САЙД БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ЖИНХЭНЭ ХОВОРХОН УЛС ТӨРЧ ЭМЭГТЭЙ МОНГОЛЫН АРД ИРГЭД БИД ЧИНЬ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ ШҮҮ
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • dorjoo (202.179.10.74)
    Bieleh yost yumiig l hiij bgaa. helj bgaa yagaad bolohgui gj. bodood uz dee yagaad ene ulsiinhaa hugjliig uudruguur harahgui bgaa yum Achaa daahgui AN- ingej zorigtoa amlaj hiij buteej chadah uu. sain bodooroi nzuudaa
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • hosoo (202.179.10.74)
    Manai MAN bol zaluuchuudaa demjdeg nam. bid chadnaa zaluusaa ardiin zasag dangaaraa turiin erhiig barij bgaa ene ued mongol ulsiin hugjliin ner hund ussuur l bn tegeed bodhoor AN-iin gaviya nemer gj bnuu songosnii baa gj bgaa yum shig hiij bgaa negendee gai bolood l. chadaj bgaa saiduudiig yundaa muulaad bdag bnaa
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • altansuh (202.179.10.74)
    gandi bol said bh hugatsaandaa ih yum hiisen hun sh tee MAN bol tulhtai uls turiin huchin humuus n ner devshigchid n yaj bie bienee oilgoj bn
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • altansuh GAA (202.179.10.74)
    MAN bol yalnaa haa ch huchtei bna gedeg boltomiin shinj ta nar yumiig jaahan zuv talaas n haraach bidnii zaluuchuud songoltoo zuv hiij bj hugjnoo chadhaa bgaad zasgaas garsan AN-aar hun yah yum
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • zul (72.64.146.136)
    aa medehgvi e. ed nariin gargasan muriin hutulbur nadad law ogthon ch taalagdagvi. bielegdhergvi ymnuudiig saihan uran dongodono doo.
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • sn baitsgaana uu (91.121.81.223)
    Ene arai l xudal baixaa itgex ch xvn bxgu bz teneg xvmvvs xuurch baigaa ym shig
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • aaaaaaaaa (188.93.20.179)
    ENEN SHIG XUDLAA YM BHGUI bitgii ingj ulaim tsaim ym bichj bgach
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • xaxa (95.215.48.54)
    zssss harii muu bandi min
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • aas (58.251.51.9)
    uls torch emegtei tsoohn bdg harin ch ter tusmaa uls tord tolgoiloh ner hundtei gishuun bh estoi..minii bodloor tiim ch chadwarlag uls torch emegtei bishee
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • ene odoo yu we (119.4.250.97)
    yg tiim baij chadahuu xaxaaa
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • худлаа шд (91.121.81.223)
    аааааааааааааааа худлаа шдэээээээээээээээ
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • (182.160.11.179)
    нүб гэчихжээ бнхау-г андуурсан бололтой
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • (114.31.70.43)
    чи муу новш, алин юм болгон худлаа амлах гэж байна даа, Яамаас болж Монгол задуучууд барилгын *** нарт зодуулж байна ш дээ
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
    • үнэн
      2012 оны 06 сарын 15
  • ШУДАРГА (103.11.192.34)
    ГАНДИ САЙД БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХАЙР ХҮНДЭТГЭЛ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ЖИНХЭНЭ ХОВОРХОН УЛС ТӨРЧ ЭМЭГТЭЙ МОНГОЛЫН АРД ИРГЭД БИД ЧИНЬ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ ШҮҮ
    2012 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    саяхан
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    27 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    34 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 42 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 54 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК