
Энхийг дэмжих ажиллагааны тус батальоныг байгуулснаар зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт өргөжиж, НҮБ-ын болон олон улсын үйл ажиллагаанд оролцоход цэрэг дайчдын чадавхи нэмэгдэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн, өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болох “UNMISS”-д үүрэг гүйцэтгэхээр цэргийн 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон удахгүй явах гэнэ. Тиймээс цэргийн ангийн шав тавихын зэрэгцээ тус батальоны цэргийн багийн I ээлжийн II цуваа болон Судан Улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэх цэргийн эмнэлгийн III ээлжийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.
Д.Ундрах 24tsag.mn