
Тус төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлаг, Рио Тинто компанитай хамтран өнгөрсөн жилийн 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сарын шилдэг тамирчнаар Кекүтэнхо Н.Цэвэгням өнгөрсөн сард болсон мэргэжлийн сумогийн Хару башёд 12 даваагаар түрүүлж, эзэн хааны цомыг хүртсэн амжилтаараа шалгарлаа. Ошима дэвжээ татан буугдсаны улмаас шинэ Томозуна дэвжээний нэрийн өмнөөс анхны башёдоо зодоглосон тэрбээр 12 давж, улмаар нэмэлт барилдаанд Точиозаныг ялснаар Японы эзэн хааны цомыг анх удаа хүртсэн.
Д.Ундрах 24tsag.mn