
Хүний бие махбодид шаардагдах шимт бодисуудын хэмжээ, чанар бүрэн хангагдсан үед өсөлт, бодисын солилцооны үйл ажиллагаа хэвийн явагддаг байна. Хоногийн хоолонд ургамалын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг заавал оруулах, хоол идэхээс 30 минутын өмнө жимс, жимсгэнэ идэх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний анхны болон дулааны боловсруулалтыг технолгийн дагуу хийхгүй бол хүнсний бүтээгдэхүүний чанар, найрлага алдагддаг гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn