Лондонд байсан жуулчны машиныг алан хядагчидтай тэмцэх албаныхан дэлбэлсэн байна. 32 настай Нима Хоссейни Рацигийн хэлснээр, “Лхагва гаригийн өглөө түүний Форд Мондео маркийн машин Парламентын ордон болон Парламентын гол сүмийн ойролцоо эвдэрсэн байна. Тэгээд тэрээр дурсгалт газруудыг сонирхохоор явахаасаа өмнө машин дээрээ “Энэ машин эвдэрсэн. Намайг битгий торгоорой” гэсэн бичиг үлдээсэн” гэнэ. Гэхдээ цагийн дараа эргэн ирэхэд нь машин нь дэлбэрсэн байжээ. Нийслэлийн цагдаагийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр “Лхагва гаригийн өглөөний 10:20 цагийн үед сэжиг бүхий тээврийн хэрэгсэл Сторигийн хаалганы дэргэд байсан бөгөөд зохион байгуулалттай тэсрэлт явуулсан байсан. Хожим нь тус тээврийн хэрэгсэл сэжиг бүхий бус байсныг тогтоосон” гэлээ. Вестминистер дүүргийн консерватив зөвлөлийн гишүүн Даниел Астейрийн хэлэхдээ: “Энэ тохиолдлын хувьд маш аюултай бүсэд машинаа тавьсан байсан. Тиймээс цагдаа нар тус жолоочид торгуулийн хуудас бичиж өгөхөөр шийдсэн” гэжээ.



















































