Microsoft-оос Windows программаа сайжруулсан байна

Microsoft корпораци Windows 8 үйлдлийн системийг дөрвөн хувилбараар гаргах болсноо мэдэгдлээ. Windows 8 програмын гурван хувилбар нь х86 системтэй компьютерт, нэг хувилбар нь ARM системтэй компьютерт зориулагдан боловсруулагдсан юм байна. Microsoft корпораци өмнө нь үйлдвэрлэж байсан Windows программаа ийнхүү сайжруулан, шинэ системтэй процессоруудад зориулан хувилбарын тоог цөөлсөн аж. Түүнчлэн, Windows 8 Pro хувилбарыг Software Assurance лиценз аваагүй хэрэглэгчдэд зориулан бүтээжээ.
Windows 8 программын стандарт хувилбар нь Microsoft корпорацийн Windows шинэ үед зориулсан бүх функцтэй бөгөөд Windows Store дэлгүүрээс худалдан авах боломжтой болох гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn