Nokia-гийн luxury брэнд болох Vertu нь ирж буй Хятадын Шинэ жилийн баярт зориулан шинэ гар утас гаргажээ. Энэхүү шинэхэн гар утас нь лууны билэгдэл бүхий дүрстэй бөгөөд гурван төрлийн загвараас бүрдэж байгаа юм байна. Үүнд, Маргад эрдэнийн чулуун шигтгээтэй, зэвэрдэггүй ганаар бүтээгдсэн загвар, ганаар хийгдсэн бадмаараг шигтгээтэй загвар, алмаазан шигтгээ бүхий алтаар хийсэн гар утас байгаа аж. Эдгээр утаснууд ойролцоогоор 20,800 ам.доллараар худалдаанд гарах юм байна.Түүнчлэн, Vertu утсыг арьсан уут дагалдах бөгөөд Vertu Concierge хэмээх үйлчилгээг нэг жил үнэгүй хэрэглэх эрх дагалдах гэнэ.
