Монголын софт теннисний холбооноос зохион байгуулж буй Пүжи Кэндигийн нэрэмжит өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Софт теннисний талбайд эхэллээ. Энэхүү тэмцээнд есөн байгууллагын 150 орчим тамирчин зургаан багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд оролцогчид дөрвөн насны ангиллаар ганцаарчилсан, хос, холимог хос болон багийн төрлөөр өрсөлдөж, ням гаригт аваргуудаа тодруулах ажээ. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй софт теннисний баг тамирчид 1999 оноос ДАШТ-нд оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн жил БНСУ-д болсон XVI дахь удаагийн ДАШТ-ээс эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн нь дэлхийн аваргаас авсан гурав дахь медаль юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































