Герман хамгийн олон гадаад оюутан сургадаг улсаар тодорчээ

Дээд боловсролыг vнэгvй олгодог төдийгүй Англи хэлийг чанартай заадаг гэдгээрээ Герман улс хамгийн олон гадаад оюутантай юм. Хилийн чанадад суралцаж буй нийт оюутны 20 хувь буюу 500 мянга гаруй нь Германд харьяалагдаж байгааг судалгаагаар тогтоосон байна. Түүнчлэн, Гадаад оюутныхаа тоогоор тэргvvлэгч 10 улсын тоонд Германаас гадна Австрали, Их Британи, Хятад, Малайз, АНУ, Япон, Орос, Бразиль, Энэтхэг багтжээ.
Vvнээс Хятад, Малайз, Сингапур сvvлийн жилvvдэд оюутан залуусыг ихээр татах болжээ. Тус гурван улсад нийтдээ 300 мянгаас дээш оюутан тогтмол суралцаж байгаа аж. Сонирхуулахад, гадаадын оюутныг сургах нь тухай улсдаа эдийн засгийн өндөр ашигтай гэнэ. Тухайлбал, Их Британи гэхэд гадаад оюутнуудаасаа жилд 12 тэрбум ам.долларын ашиг олдог байна.
Д.Ундрах 24tsag.mn