
УИХ болон НИТХ-ын сонгуулийн санал хураалт эхлэхэд 12 хоног үлдээд байна. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар хөдөө, орон нутгийн сонгогчдын саналын хуудсыг хэвлэж дуусчээ. Саналын хуудсыг орон нутагт аваачихдаа зэвсэгт хүний нисдэг тэргийг ашиглаж байгаа гэв. Архангай, Баянхонгор, Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын саналын хуудсыг сонгуулийн хороодод нь хүргэж өгсөн байна.
Улаанбаатар хотын сонгогчдын саналын хуудсыг хэвлэх мөн хуудсыг тоолж, хянах машин, компьютеруудыг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байгаа аж.
Б.Баяр