Саудын Арабын хунтайж Найеф Бин Абдулазиз нас барсан тухай тус улсын
телевиз өчигдөр мэдээлжээ. Хаан ширээ залгах хунтайж өвчний улмаас нас
барсанд ард иргэд нь гашуудаж гурван хоногийн гашуудал зарлаад байна.

Саудын Арабын хунтайж Найеф Бин Абдулазиз нас барсан тухай тус улсын телевиз өчигдөр мэдээлжээ. Хаан ширээ залгах хунтайж өвчний улмаас нас барсанд ард иргэд нь гашуудаж гурван хоногийн гашуудал зарлаад байна.
Хунтайж Найеф Бин Абдулазиз нь өнгөрсөн аравдугаар сард хааны титэм залгах хунтайжаар тодорсон бөгөөд терроризм, тэр дундаа Аль Кайда бүлэгтэй эрчимтэй тэмцдэг гэдгээрээ танигдсан хүн юм. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ явдалд эмгэнэл илэрхийлж “Түүний ачаар Саудын Араб болон АНУ улсын терроизмын эсрэг хамтдаа хийсэн ажил маш үр дүнтэй болсон юм” гэжээ. Түүний цогцсыг өнөөдөр чандарлах аж.
Б.Баяр