зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгосон эрээ араасаа гүйлгэх 15 арга

2012-6-17
0
ЖИРГЭХ
Сүүлийн үед сонирхлыг чинь татаад байгаа сайхан залууг араасаа гүйлгэх аргаа олохгүй байвал дараах 15 бодит зөвлөгөө чамд хэрэг болно.
    9142Сүүлийн үед сонирхлыг чинь татаад байгаа сайхан залууг араасаа гүйлгэх аргаа олохгүй байвал дараах 15 бодит зөвлөгөө чамд хэрэг болно.

1.Гадаад төрхөө дээд хэмжээнд байлга “Анхны сэтгэгдэл” гээч хоёр удаа олддоггүй болохоор хэн нэгэнд таалагдахыг хүсвэл гадаад төрхөө дээд хэмжээнд нь байлгаж харцыг нь өөр дээрээ унагаах хэрэгтэй. Гэхдээ энд түүнтэй уулзахаасаа өмнө турах дэглэм барьж, шүүгээ дүүрэн шинэ хувцас авч, үс засалтаа гэнэт өөрчлөх тухай огтхон ч яриагүй гэдгийг Гоолингоогийн бүсгүй чи мэдээж мэдэж байгаа. Энэ нь өөрийнхөө биеийн галбирыг хамгийн сайн тодотгох аятайхан хувцсыг өмсөөд, үсээ самнаж үл ялиг янзлаад, бага зэрэг нүүрээ будаад, сайхан инээмсэглээд, үнэртэй ус цацаад гарахыг хэлж байгаа юм.

2. Энхрий ялдам, эелдэг бай Заримдаа бүсгүйчүүд бидэнд хов жив ярьж суух нь зугаатай байдаг ч, залуугийн дэргэд хэн нэг дэргэдүүр зөрсөн эмэгтэйг сонжиж өөлөх юм уу, өчигдөр нь уулзсан хүнийхээ тухай муулж ярих нь тун тохиромжгүй.

3. Сээтэгнэ Зарим бүсгүйчүүд сээтэгнэлийн дохио илгээхээсээ санаа зовж, бишүүрхэх нь бий. Гэхдээ энэ үнэхээр ач тусаа өгдөг арга юм шүү. Бид бүгдийн дотор жижигхэн ч гэсэн “сахилгагүй муужгай” нуугдаж л байгаа. Тиймээс үсээ хаялаад, толгойгоо хойш жаахан савж инээгээд, нүдээ онийлгож сормосныхоо цаанаас түүн рүү ширт. Сонгодог аргууд хэзээ ч хуучирдаггүй, бас үргэлж хэрэгждэг учраас л сонгодог гэж нэрлэгдээд байгаа юм.

4. Бусдаас өөр гэдгээ харуул Залуусын сонирхлыг татах дараагийн арга бол бусдаас өөр гэдгээ харуулах. Ингэхийн тулд өөрийнхөө бусдаас юугаараа давуу, юугаараа өөр гэдгээ олоорой. Сэтгэл татам, ухаантай, хөгжилтэй эмэгтэй гэдгээ илэрхийлэхийн тулд ойр зуурын ярианаас аль болох зайлсхийгээрэй. Сүүлийн үед болсон үйл явдлуудын талаарх түүний үзэл бодлыг асууж өөрийгөө нийгэмсэг, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг эмэгтэй болохоо мэдрүүл.

5. “Ёжтой” үгтэй бай Өмнө нь хэлсэнчлэн эрчүүд хошин шогийн мэдрэмжтэй эмэгтэйд дуртай. Түүний ярьсан хошигнолд бүрт инээхээс гадна, өөдөөс нь ч бас ганц хоёр ёжтой, хөгжилтэй үг шидлээрэй. Инээд хөөрөөс өөр хүмүүсийг хурдан хугацаанд дотно болгодог зүйл үгүй.

6. Чанга чанга хөхөрч инээ “Хошин шогийн мэдрэмж” бол түүний сэтгэлд хоногшиж, байн байн бодогдох номер нэг түлхүүр. Харин өөрийгөө ийм мэдрэмжтэй гэдгээ инээж харуулах хэрэгтэй. Түүний хэлсэн бүх хошигнолд хүссэнээрээ чөлөөтэй инээ.

7. Биеийн харилцаа үүсгэ Та хоёр хичнээн их инээлдэж хөхрөлдсөн ч, биебиенийхээ биенд огт хүрэхгүй байвал тэр болзоо үр дүнгээ өгөхгүй. Ямар нэг зүйл тайлбарлах гэж байхдаа гарт нь үл ялиг хүрч, ярьсан онигоонд нь инээж байхдаа өвдгөн дээр нь гараараа цохиж биеийн харилцаа үүсгээрэй.

8. Түүнд эрх чөлөө олго Хэрэв тэр чамайг өөрийн найз бүсгүйгээ болгохыг хүсч байвал, албан ёсоор гуйхаасаа өмнө бага зэрэг “шалгалт” хийж үзнэ. Энэ үед нь түүнд эрх чөлөөг олго, тэгвэл тэр чам руу соронз адил татагдах болно. Ямар ч залууг жаахан ч гэсэн барьж хүлэх гээд эхэлвэл тэд хормын дотор алга бочлихдог зантай. Тиймээс түүний хобби, цаг зав, найз нөхдийг хүндэлдэг гэдгээ харуулан тавьж явуул.

9. “Толь” гэдэг тоглоом тогло
Эхэндээ эвгүй санагдаж магадгүй л юм. Гэхдээ хэн нэгнийг өөртөө татахыг хүсвэл биеийн хөдөлгөөнийг нь толь шиг дагаад үзээрэй. Гэхдээ тэр дор нь биш, харин 5, юм уу 6 секундын дараа өөрийнх нь хийсэн үйлдлийг давтаж хий. Жишээ нь тэр гараараа шанаагаа тулж байвал, 5 секундын дараа чи ч бас тул. Утгагүй сонсогдож байгаа ч энэ нь та хоёрын дунд тайлбарлаж боломгүй холбоог үүсгэдэг юм.

10. Байдлыг түргэтгэх хэрэггүй Хорвоо ертөнц дээр өөрөөс нь өөр эр хүн байхгүй юм шиг аашилдаг эмэгтэйчүүдээс тэд зугтаадаг гэдгийг бид сайн мэднэ. Амьдралаа өөрийн гараар удирдаж чаддаг, завгүй, аз жаргалтай, нийтэч бүсгүйчүүдэд тэд өөрсдийн “эрх чөлөө”-гөө даатгахаас ч буцдаггүй. Чи хэдий өөрийгөө завгүй, аз жаргалтай биш гэж бодож байсан ч тийм юм шиг харагд. Гэнэтийн уулзалтанд нь “за” гэж битгий хэл, өөр төлөвлөгөөтэй гэдгээ ойлгуулаад хэд хоногоос түүнтэй уулзах зав дуртайяа гаргаж болно гэж хариулаарай.

11. Бага зэрэг нууцлагдмал зүйл үлдээ Түүнд хайж олох “эрдэнэс”, нээж тайлах оньсого үлдээх тусам тэд чам руу улайрах болно. Өнгөрсөн түүх, хобби сонирхол зэрэг өөрийнхөө тухай аливаа мэдээллийг бага зэрэг нууцлагдмал маягаар өг. “Амархан” байж болохгүй. Чиний оньсого хэцүү байх тусам тэр олж мэдэхийн тулд дахин дахин хүрч ирнэ.

12. Янаг амрагийн явдлыг хойшлуул
Нялуун үнсэлт, секс зэрэг янаг амрагийн харилцааг хүссэн хэмжээгээрээ хойшлуул. Хэзээ ч түүнтэй унтахгүй юм шиг аашил гээгүй юм шүү. Гэхдээ чамтай дотно харьцаатай болохын тулд дахиад илүү хичээл зүтгэл шаардана гэдгийг л ойлгуул. Энэ хооронд тэр чиний дотоод ертөнц, үнэ цэнэтэй чанаруудыг мэдрэх боломж олдоно.

13. Сонс, сонс, сонс …
Эрчүүд өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг, тиймээс тэд өөрсдийг нь анхааралтай сонсдог бүсгүйг маш дур булаамд тооцдог. Тиймээс хэн нэгнийг татах гэж байгаа бол амнаасаа илүү чихээ ашиглах хэрэгтэй. Өөрийнхөө тухай, болж өнгөрсөн үйл явдал, сонин сайхнаа цагийн 20 хувьд ярьж, үлдсэн 80 хувьд нь түүнд яриаг удирдах боломжийг олго.

14. Түүнээр өөр рүүгээ залгуул
Эрчүүд ихэвчлэн бүсгүйчүүдийн нэг зуршилд дасал болчихсон байдаг. Энэ нь уулзъя гэж хэлэх болгонд нь дуртайяа зөвшөөрч, утсаар ярих бүрт нь өдөржин зөвхөн өөрийг нь хүлээсэн юм шиг байдаг явдал юм. Түүнгүйгээр ч цагийг зугаатай, үр ашигтай сайхан өнгөрүүлж, завгүй байдаг гэдгээ мэдрүүлэхийн тулд түрүүлж залгах хэрэггүй. Тэгвэл тэр чиний амьдралын зогсолтгүй хэв маягийн нэгээхэн хэсэг болохын тулд бушуухан шиг залгах хэрэгтэй гэдгээ ойлгоно.

15. Өөрийнхөөрөө бай Энэ 15 зөвлөгөөн дээр эрэгтэй хүний зүрхийг дэгээдэх “арга барил”-уудыг зааж байгаа ч, эдгээрийг бүгдийг нь өөрийнхөө мөн чанарт нийцүүлж “хэрэглэх” хэрэгтэй болохоос, түүнийг дурлуулахын тулд худал баг зүүж болохгүй юм шүү. Эрчүүд чамайг биеэ чөлөөтэй биш авч явж байгааг дорхноо анзаараад мэдчихнэ. Чи маш сайн жүжигчин байсан ч, эцсийн дүндээ тэр жинхэнэ чиний үнэн дүр төрхөд биш, хуурамч багт чинь л дурлах болно гэдгийг санаарай. Тиймээс анхнаасаа л өөрийнхөөрөө бай. Хэрвээ та хоёрын хооронд нийцэл байвал тэр чамд гарцаагүй дурлана. Өөрийнхөөрөө байгаа хүн хамгийн дур булаам байдаг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (174.23.179.224)
    Elbegdorjoo gehgui bas altanhuygiigaa hiichijee
    2013 оны 06 сарын 20 | Хариулах
  • hen negnees (218.100.84.87)
    Сонголтоо зөв хийцгээе залуус аа. Ардчилсан намд амжмлт хүсье. Дэмждэг шүү
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • bulgaa (218.100.84.87)
    ene olon hunii itgeliig aldku shdeee ardchlaliinhaaan
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • suwdaa (218.100.84.87)
    altanhuyg dargadaa amjilt husie ta mongoliig uurchilj chadnaaaa
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Huslee (218.100.84.87)
    Zaluusaa bigd ardchilaltai hamt biz dee bid bigd l sanaa niilj negdehgui bol manai uls uls bish bolood baina. Zaluusaa OLUULAA negdie eeee
    2012 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    3 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    4 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    4 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    5 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК