Нигерийн Кадуна мужид өчигдөр гурван сүмд дэлбэрэлт болсны улмаас хамгийн багадаа 36 хүн амь үрэгджээ.

Нигерийн Кадуна мужид өчигдөр гурван сүмд дэлбэрэлт болсны улмаас хамгийн багадаа 36 хүн амь үрэгджээ. Тиймээс тус мужид 24 цагийн турш онц байдал тогтоон байдлыг зохицуулахаар цагдаа болон хүчний байгуулагын ажилтнуудыг илгээжээ. Өмнө нь “Боко харам” нэртэй исламист бүлэг барууны үзлийг эсэргүүцэж байна хэмээн удаа дараа сүм дэлбэлж, олон хүний аминд хүрсэн. 2011 оны зул сарын баяраар гэхэд тэд христийн хоёр сүмд бөмбөг дэлбэлж байсан юм. Гэсэн ч тэд одоогоор энэ халдлагын үйлдсэн гэж мэдэгдээгүй байна.
Б.Баяр