Энэ сарын 7-нд “Алтан Дорнод” компанийн хамгаалагчийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутгаж, Төв аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод буй.

Энэ сарын 7-нд “Алтан Дорнод” компанийн хамгаалагчийг хүний амь нас хохироосон хэрэгт буруутгаж, Төв аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод буй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэрээр хохирогчийн элгийг зад хөшиглөсөн нь тогтоогдсон. Уг хэргээс хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт тус компанийн бас нэг хамгаалагч хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Тэрээр хохирогчийг “Манай компанийн эзэмшлийн бүсэд нэвтэрч, хууль бусаар шороо авахыг завдсан” гээд зодсон байна. Залуу ихээхэн гэмтсэн учир аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэхээр замд амьсгал хураажээ. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Золбоо