Өнөөдөр 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Туурайн
төвөргөөн-2012” ардын язгуур урлагийн олон улсын наадам Улаанбаатар
хотод эхэлж байна.

Өнөөдөр 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Туурайн төвөргөөн-2012” ардын язгуур урлагийн олон улсын наадам Улаанбаатар хотод эхэлж байна. Энэ наадам 6 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 30-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай зэрэг аймгуудад болох юм. "Туурайн төвөргөөн"-д энэ жил Монгол, ХБНГУ, Швейцарь, Австри, Англи, Бразил, АНУ, Франц зэрэг 8 орны ардын авъяастнууд оролцоно. "Туурайн төвөргөөн" нь Монголд төдийгүй Ази, Төв Азийн бүс нутагтт нэр хүндтэй наадмуудын нэг бөгөөд 1999 оноос жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм.