“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс дарга нар энэ сарын 7-нд анхан шатны шүүхээс ял сонссон. Тэднийг Эрүүгийн хуулийн 274.2, 294.2-т зааснаар ажилдаа хайнга хандсан гэх үндэслэлээр буруутгаж, 2.6-.3.6 жилийн ял оноосон юм. Хурлын дараахан О.Зоригт хурандаагийн бие муудаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн даргын шийдвэрээр Клиникийн гуравдугаар эмнэлэгт хүргэгдээд байсан. Харин Ч.Амарболд, Ш.Батсүх нарын биеийн байдал тааруу байсан ч эмнэлэгт хэвтүүлэх зөвшөөрөл олгоогүй байсан билээ. Харин өнгөрсөн пүрэв гаригт тэдний биеийн байдал улам муудаж, саахрын хэмжээ нь ихсэн, хоёр даралт нь ойртсон байна. Иймээс өнгөрсөн баасан гаригт Ч.Амарболдыг Клиникийн гуравдугаар эмнэлэг, Ш.Батсүхийг Клиникийн нэгдүгээр эмнэлэгт хүргэжээ.
Б.Чимэг



















































