Өнгөрсөн амралтын өдрөөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 439 хүнийг эрүүлжүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 439 хүнийг эрүүлжүүлжээ. Мөн цагдаагийн байгууллагад иргэд, албан газраас гэмт хэргийн шинжтэй 66 үйлдэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 56 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд хүчингийн дөрөв, хулгайн 13, дээрмийн зургаа, танхайн 18, бусдын биед гэмтэл учруулах нэг хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 44 осол бүртгэгдэж, 23 хүн гэмтсэн байна.
Б.Чимэг