“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” өчигдөр хэсэгчилсэн нээлт хийв.
Цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалганы чиглэлд 24 метр өргөнтэй боржин зам тавьж, түүнийг дагасан гэрэлтүүлэг, цахилгааны дэд станц болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж, 40 метрийн радиустай усан оргилуурыг ашиглалтад орууллаа. Энэхүү байгууламж нь нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх бөгөөд 55 га талбайд хамгаалалтын хашаа барин, усалгааны системийг хийж, 90 мянга гаруй мөд сөөг тарьж, жилийн дөрвөн улиралд усалгаа арчилгааг тогтмол хийж байгаа аж. Тус цэцэрлэгт хүрээлэн дэх чийрэгжүүлэлтийн талбай, 300 автомашины зогсоол, гурван км тойрог зам бүхий дугуйн болон гүйлтийн замын ажлуудыг ирэх есдүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Д.Ундрах 24tsag.mn