"Япон
улс Европоос түрүүлж төлбөрийн чадваргүй болохоо зарлаж болзошгүй" гэж
Японын хөрөнгө оруулалтын "Fujimaki" компанийн ерөнхийлөгч мэдэгджээ.

"Япон улс Европоос түрүүлж төлбөрийн чадваргүй болохоо зарлаж болзошгүй" гэж Японын хөрөнгө оруулалтын "Fujimaki" компанийн ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрээр санхүүгийн хэрэгслүүд дэх хадгаламжаа Америк, Канад, Австралийн доллар, тэрчлэн Швейцарь франкаар хийх хэрэгтэй хэмээжээ. Түүнчлэн, Олон улсын валютын сангийн мэдээлснээр, 2014 онд Японы өр ДНБ-ий 245 хувьтай тэнцэх аж. Харьцуулан үзвэл, 1984 онд энэ үзүүлэлт 67,3 хувьтай байв. Энэ байдлаараа байвал иен 400-500 ам.доллартой тэнцэх болно.
Тиймээс тус улсын хөрөнгө оруулагчид хөрөнгөө доллар болон өөр хөгжингүй орнуудын валютаар худалдаж авах нь зүйтэй байгаа гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn