Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр “Эмзэг бүлгийн хүн амын бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжүүллээ.Уг төслийн хүрээнд 643 иргэн бичиг баримттай болсон байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар регистр нь давхарддаг, овог нэр нь алдаатай байхыг засаж залруулахын тулд зардал их гарахаас гадна цаг хугацаа шаардлагатай байдаг. Мөн өнчин хүүхдийг өргөж авахдаа баримт бичиг бүрдүүлдэггүй. Хүүхэд том болоход төрсөн аав, ээжийнхээ тухай мэддэггүй. Өргөж авсан аав ээж нь ч бичиг баримтыг нь аваагүй тохиолдол их байна. Үүнээс болж халамжийн үйлчилгээ хүртэх, ажлын байраар хангагдах эрх нь хаагддаг байна.
Ц. Ариунболор



















































