“Шар хантаазтан”-ууд өнөөдөр чуулна

“Шар хантаазтан” буюу хот тохижолтын цэвэрлэгээ, үйлчилгээний бүхий л хүмүүсийг хамруулсан чуулга уулзалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Уулзалтанд Улаанбаатар хотоо цаашид хэрхэн өдөр бүр цэвэрхэн байлгах талаар мөн тэдний ажилд гарч байгаа асуудлын талаар авч хэлэцэх гэнэ.Нийслэлийн засаг даргын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн тус уулзалт гурван удаагийн цугларалт хийсэн ба тэдгээрт гудамж талбайн цэвэрлэгч нар хамрагдаж байжээ.
Д.Ундрах 24tsag.mn