Алтны үнэ 2.3 хувиар өсөн, унци нь 1627.2 “ногоон”-той тэнцсэн
бөгөөд энэ долоо хоногт ч алтны үнэ үргэлжилэн өснө хэмээн шинжээчид
үзэж байна.

Алтны үнэ 2.3 хувиар өсөн, унци нь 1627.2 “ногоон”-той тэнцсэн бөгөөд энэ долоо хоногт ч алтны үнэ үргэлжилэн өснө хэмээн шинжээчид үзэж байна. Дэлхийн алтны консулын мэдэгдсэнээр Төвбанкуудын алт худалдан авах хэмжээ сүүлийн тавин жил дэх дээд хэмжээндээ хүрч магадгүй байгаа гэнэ. Нью-Йоркийн “Comex” биржид наймдугаар сард нийлүүлэх алтны үнэ 8.50 ам.доллар буюу 0.5 хувиар өсөн унци нь 1628.1 ам.доллар болсон байна. Маргааш “Их 20”-ийн удирдлагууд Европын өрийн хямралын талаар хэлэлцэх нь тавааруудын үнэд нөлөөлж магадгүй аж. Түүнчлэн, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт суларч, ам.долларын ханш буурч буй нь үүнд нөлөөлж байгаа гэнэ. “Хэрэв Грек улс евро бүсэд үлдэж чадвал унци алтны ханш богино хугацаанд 1640 ам.доллартай тэнцэж магадгүй” гэж Швейцарьт төвтэй MKS группийн дэд ерөнхийлөгч Фредерик Паннизутти ярьжээ.
Д.Ундрах 24tsag.mn