Бангладешийн 300 хувцасны үйлдвэрүүдийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж үйл ажимллагаагаа зогсоожээ. Хувцасны үйлдвэрийн ажилчдын цалинг хоёр жилийн өмнө нэмж байжээ. Хоёр жилийн өмнө ажилчид эсэргүүцлийн хөдөлгөөн зарласны дараа сарын цалинг нь доод тал нь 20-36 ам.доллараар нэмсэн юм байна. Энэ удаад тэд долоон хоногийн зургаан өдөр, 10-16 цаг ажилладаг гэсэн шалтгаанаар цалингаа 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Харин цагдаа нар эсэргүүцэгчдийг тараахын тулд резинен сум, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Сонирхуулахад, Даха хотын зэргэлдээ орших Ашулиа аж үйлдвэрийн дүүрэгт орших “Tesco” ,“Walmart” зэрэг хувцасны үйлдвэрүүдэд ойролцоогоор 500,000 ажилчид ажилладаг ажээ. Өнгөрсөн жил эдгээр хувцасны үйлдвэрүүд Бангладешийн экспортын орлогын 80 хувийг бүрдүүлсэн байна.
Д.Ундрах 24tsag.mn



















































