Өнгөрсөн амралтын өдрүүдэд Египет улсад ерөнхийлөгчийн сонгууль болж, 50 сая орчим иргэн 30 гаруй жилийн дараа шинэ ерөнхийлөгчтэй болохоор саналаа өглөө. Харин өнөөдөр Мусульманы ахан дүүс намаас нэр дэвшигч Мохамиед Морси илүү санал авсан гэж намын хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Тэд М.Морси 52,5 хувийн санал бол Х.Мубаракын үед ерөнхий сайдаар ажиллаж байсан Ахмед Шафик 47,5 хувийн санал авсан гэжээ. Гэхдээ энэ нь эцсийн дүн биш бөгөөд албан ёсны хариуг нь 6-р сарын 21 буюу энэ пүрэв гарагт зарлах юм. Египетийн Үндсэн хуульд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 50-иас дээш хувийн санал авч байж ерөнхийлөгч болох эрхтэй байдаг аж. Энэ удаагийн санал хураалтын ирц маш сайн буюу 97 хувьтай байжээ.



















































