зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан нам Д.Эрдэнэбат: Засгийн газар өгч амжаагүй мөнгөө энэ зургаадугаар сард өгөх ёстой

2012-6-18
0
ЖИРГЭХ
    1.5 саяын амлалтаа хаах гэж Засгийн газар бусдын хөрөнгийг луйвардаж болохгүй
Pa20120612747    1.5 саяын амлалтаа хаах гэж Засгийн газар бусдын хөрөнгийг луйвардаж болохгүй
-Өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байсан нэг асуудал бол Тавантолгойн хувьцаатай холбоотой асуудал байлаа. Засгийн газраас тодорхой санал гаргалаа. Үүнд улс төрийн нам хүчнүүд болон мэргэжилтнүүд янз бүрийн санал илэрхийлж байна. Ер нь эрднийн хувь түүнээс хүртэж байгаа ногдол ашиг болон хувцааны ялгааны талаар та иргэдэд товчхон ойлголт өгөөч?

    -Эрдэнийн хувь ярихын өмнө бид нэг түүх санах хэрэгтэй байгаа юм. Бид социализмийн үе гэж ярьдаг. Энэ 70 жилд монголчууд өмчгүй байсан. Үүнийг өмчтэй болгох асуудал ардчиллын энэ 20 жилийн хугацаанд эрчимтай явлаа. Өмчтэй болох явц нь бидэнд хялбар олдоогүй. Алдаа ч, ололт ч байсан. Бидний өнгөрүүлсэн энэ 70 жил өмчгүй иргэдтэй даргын эрхт ёсон дээр тогтож байсан. 22 жилийн дараа харахад бидний өмчийн асуудал нэг талаасаа цэгцэрсэн. Гэхдээ даргын эрхт ёс устаагүй. Ардчилсан нам энэ 22 жилийн хугацаанд энэ бүх хувьчлалын санаачлагч нь байсан.  Үүнтэй хэн ч маргахгүй. Мал хувьчлал, орон сууц хувьчлал, өмчийн бусад хувьчлал, газар хувьчлал байна. 2008 оны Ардчилсан намын гол “хадаас” зорилго бол хамгийн сүүлчийн буюу ард түмэнд өмчлөгдөөгүй үлдсэн газрын доорх баялгийг хувьчлах тухай асуудал байсан. Энэ бол Ардчилсан намын урдаа тавьсан цөм зорилго нь. Үүнийг бид юу гэж томъёолсон бэ гэхээр “Эрдэнийн хувь”-ийн үнэлэмж нь нэг сая төгрөгөөс эхэлнэ гэж томъёолсон. Энэ үнэ цаашид өснө. Өөрөөр хэлбэл та газрын баялгийнхаа эзэн нь байна. Үүнээс хувиа хүртэж байна гэсэн үг.
Стратегийн орд газрууд, түүний ногдол ашгууд, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, энэ бүгд иргэдэд очих ёстой гэдгийг хуульчилж чадсан. Энэ бол 2009 онд баталсан Хүний хөгжил сангийн тухай хууль.

    Ардчилсан нам бэлэн мөнгөний хэлбэрээр 500 мянган төгрөгийг нөгөө намтайгаа хамтарч олгосон. 1,5 сая төгрөг нь Ардын намын амласан бэлэн мөнгөний хэмжээ. Ардчилсан нам “Эрдэнэс Тавантойгой” ХК-иас 536 ширхэг хувьцааг иргэддээ олгох шийдвэр гаргаад үүнийгээ ажил хэрэг болгосон. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам иргэдээ хувьцаатай ч болгосон бэлэн мөнгөтэй ч болгосон. Энэ бол 2011 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл явсан ажил. Засгаас гарснаас хойш асуудал юу болж хувирсан бэ гэвэл, өнөөдөр яригдаж байгаа маргааны сэдэв болж хувирсан. Яагаад Ардилсан нам засгаас гарсанаас хойш ард түмэн бэлэн мөнгө ч үгүй, хувьцаа ч үгүй болов. Өөрөөр хэлбэл 536 ширхэг хувьцаа нэг сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн УИХ-ын шийдвэрийг МАН-ын Засгийн газар юу гэж зарласан гэхээр УИХ-аар тогтоол гаргуулаад энэ бол арван хувь биш хорин хувь буюу 1072 ширхэг хувьцаа байна, нэг ширхэг хувьцаа нь 933 төгрөг байна гээд нийт нэг сая төгрөгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл анхны байсан 536 ширхэг хувьцааны нэг сая төгрөгний үнэлэмж хоёр дахин унасан. Би үүнийг шуудхан хэлж байгаа юм. Эндээс эхлээд Засгийн газар луйварын шинжтэй үйл ажиллагаа хийж эхлээд байгаа юм.  Хувьцааг Хүнийн хөгжил сангийн хуульд давуу эрхтэй гэж заасан байдаг. “Эрдэнэс Тавантолгойн” хувьцаа давуу эрхтэй биш л дээ. Арилжаалж болно. Гэхдээ, энгийн хувьцаа ч гэсэн иргэний өөрийнх нь өмч. Хувьцааг бид цаас гэж харалгүй өмч гэж харах ёстой. Хүнийн өмчний байгаа ханшийг өмнөөс нь дураараа унагадаг. Бүр сүүлдээ арилжааны хэлбэрт оруулахдаа эзэнд нь хэлэхгүй шийддэг, чи зарвал зар байвал бай гэдэг хэлбэр рүү оруулдаг нь миний түрүүний хэлдэг даргын эрх ёс өнөөдөр устаагүй байгаагийн л хэлбэр. Энэ дарга нар хүний эрхэнд хууль бусаар дураараа хандаад байгаа юм бишүү. 

    1072 ширхэг хувьцаатай холбоотой сүүлийн үед яригдаж байгаа асуудал нь ахмадуудад сонголт өгөх нэрийн дор эрхэнд нь бүдүүлгээр халдаж байгаа. Мөн “Та нэг бол хувьцаатайгаа бай, үгүй бол сая төгрөг аваад хувьцаагаа Засгийн газарт өгчих” гэж.  Ахмадууд хувьцаагаа хэнд өгөх, өгөхгүй байх, ямарваа нэгэн төгрөг мөнгөөр арилжих асуудлыг хэн нэгэн зааж юм уу, шууд тулгаж болохгүй. Гэтэл Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард ахмадуудын хувьцааны мөнгийг гурван сараар буюу сард 333 мянган төгрөг тараах шийдвэр гаргасан. Гэтэл дөрвөн сард байхгүй, таван сард байхгүй. Зургадугаар сард 333 мянган төгрөг өгсөн. Үлдсэн 666 мянган төгрөг хаана байна. Сүүлийн үеийн мэдээллээр маш олон иргэн буцаад хувьцаа хэлбэрээр байх нь зөв юм гэж үзэж байна. “Эрдэнэс Тавантолгойн” нэг ширхэг хувьцаа 933 төгрөг гэдэг нь дэндүү хямдхан үнэ. Гэтэл Засгийн газар ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгөний гачигдал дээр хувьцааг нь хаман худалдаж авч байгаа нь дамын наймаа хийж байгаагийн нэг хэлбэр мөн.
-Худалдаж авна гэдгээс гадна нэг сумаар хоёр туулай буудаж байна гэж тайлбарлах хүмүүс ч байна. Нэг сая юм уу 1,5 сая төгрөг өгнө гэдэг амлалт бол тусдаа зүйл. Мөн та нар ногдол ашиг авч байна гэдэг бас тусдаа зүйл. Хувьцаа гэдэг бол хүн болгонд байх бүр тусдаа зүйл гэж ойлгогдоод байх юм?

    -Ерөөсөө эдний хийж байгаа зүйлийн хамгийн буруу нь хүний эзэмшиж байгаа өмч рүү өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэхээр халдаж байгаа явдал. Өөрөөр хэлбэл 1,5 сая төгрөгийг бэлнээр өгсөн шүү гэж нэр хаахын тулд иргэдийн хувьцаа руу халдаж байгаа нь хамгийн бүдүүлэг шийдвэр. Энэ бол бидний ардчилсан гэж нэрлэгдэж буй нийгэмд байж боломгүй зүйл. Дараагийн асуудал нь оюутнуудын тухай асуудал. Оюутнуудад тэтгэлэг өгөх тухай асуудал би эндүүрээгүй бол 2009 онд Ерөниийлөгчийн мөрийн хөтөлбөрт орж байсан. Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ асуудал УИХ-д орж батлагдаж байсан санагдаж байна. Оюутнуудын тэтгэлгийг өгөхдөө хувьцааны тухай юу ч яриагүй. Хөөрхий оюутнууд баярлаад л хэд ч байдаг юм мөнгө аваад л. Хөдөөнийхөн нь хэдэн малаа төхөөрөхөө болиод л ашгүй энээ тэрээ болсон чинь одоо яасан гэхээр оюутнуудад тэр мөнгийг нь өгсний дараа наадахыг чинь 1072 хувьцаатай чинь холбоно шүү гэж байна.

    -Больчихсон шүү гээд?
-Сая гаргасан шийдвэр нь дэндүү бүдүүлэг. Юу гэж шийдвэр гаргасан гэхээр энэ хувьцааны бичилтийг хүний хөгжлийн сан руу хий гэж байна. Юу гэсэн үг юм бэ. Өнөөдөр оюутан 1072 ширхэг хувьцаатай гэж бодоод, төр маань сургалтын төрбөрийн сая төгрөгийг маань даачихсан гээд бодоод явж байтал нэг өдөр хувьцаа нь байхгүй болж байна. Яагаад хүний өмч рүү ингэж бүдүүлгээр халдаж байгаа юм бэ. Яагаад хүний өмчийг хэлэлгүй дээрэмдэж байгаа юм. Тийм учраас Ардчилсан нам хатуу байр суурин дээр байгаа. Оюутны 1072 ширхэг хувьцаа байгаа. Яагаад гэхээр ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүдүүлэг ч гэсэн сонголт хийх эрхийг нь өгчихсөн юм байна. Оюутнуудын тэтгэмжийг хүний хөгжил санд бичилт хийлгэх тухай Т.Ганди сайд  шийдвэр гаргасан байна. Тэрэн дээр жишээ нь, оюутан Сүрэн сая төгрөг. 2011 оны 500 мянган төгрөг , 2012 оныд 490 мянган төгрөг авсан. Есөн ширхэг хувьцааны үлдэгдэлтэй гээд биччихсэн. Энэ бол зүгээр л өөрсдийнхөө явцуу амлалтыг биелүүлэхийн тулд бусдын хөрөнгийг луйвардаж байгаа л асуудал. Яг нарийн ярих юм бол энэ Үндсэн хуулийн цэцэд очих ёстой асуудал. Яахаараа хүний өмчид дураараа халддаг юм. Засгийн газар байхаараа тэгэх ёстой юм уу, аль эсвэл дарга байхаараа тэгэх ёстой юм уу гээд энэ мэт зөрчилтэй асуудал асар их байна.
-Иргэд бол нэгэнт амласан 670 мянган төгрөгийг авахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Яагаад гэвэд өгнө өө гээд амлачихсан. Гэхдээ миний тэр өмчинд халдахгүй шүү, ямар нэгэн аргаар наад 670 мянган төгрөгөө сонгуулиас өмнө өгөөдөх гэж шаардлага тавьж байна. Энэ бол зүй ёсны хэрэг?

    -Мэдээж зүй ёсны хэрэг. Хугацаанд нь өгөх ёстой. Өгөхдөө зарчимтай байя л даа бүгдээрэй. Амласандаа байя. Хүний өмчлөх эрхийг та нар зөрччихлөө. 1,5 сая төгрөг өгч харагдуулахын тулд хүний хувьцаа, өмчөөр барьцаалаад энэ мөнгийг өгч байгаагаа зүгээр иргэдэд бэлэн мөнгө өгч байна аа гэж ярьж байна. Иргэд чинь тэнэг биш болохоор үүнийг чинь ойлгочихсон. Засгийн газар өгч амжаагүй мөнгөө энэ зургадугаар сард багтаан өгөх ёстой. Гэхдээ, энэ удаа та нар иргэдийн хувьцааг луйвардлаа шүү гэдгийг нь бид хэлнэ.
-Хөгжлийн банкны том төслүүдийн санхүүжилтээс гаргана гэсэн?

    -Хөгжлийн банкнаас бас төслүүдийн сангаас гаргах магадлал өндөр байна гэнэ. Ийм байдлаар шийдэж болохгүй. Бид үүнийг хийхдээ хүний хөгжил сангийн эх үүсвэр хаанаас орох ёстой юм тэр хуулийнх нь дагуу л хий гэж шаардана. Тэгж байж асуудал шийдэгдэнэ.
-Аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэх ёстой арван хувийг нь зараад тэрнээс санхүүжүүлнэ гэдэг нь бас л аж ахуй нэгж байгууллагуудын эрхэнд халдаж байгаа л хэрэг шүү дээ?

    - Татварын газрууд аж ахуй нэгжүүд рүү утасдаж, 30 мянган ширхэг хувьцааны үнэ  34 сая төгрөгөө хийгээд хувьцаа авах эрхээ авчих л даа гэж байна гэнэ. Өөрөөр хэлбэл санхүүгийн эх үүсвэрийг буй болгохын тулд аж ахуй нэгжүүдийг дарамталж байгаагийн нэг хэлбэр. Би нэг л зүйл хэлье. Ардчилсан намын буй болгосон энэ “Эрдэнийн хувь” гэдэг хувьцаа бол асар үнэтэй зүйл юм. Зарим улсууд ягаан цэнхэр тасалбар шиг социализмийн үеийн хэдэн шавар байшингуудтай дүйцүүлэх гээд байдаг оролдлого гарч байна. Тийм биш. Энэ бидний газрын дор байгаа хэзээд үнэ цэнэтэй байх баялгийх. Алт, зэс, нүүрс, өнгөт металл, нефть гэх мэт. Гэтэл Засгийн газар иргэддээ зөв ойлголт өгч иргэдээ өмчтэй болгохын төлөө зүтгэхийн оронд хүний өмчийг булаан авч намынхаа улс төрийн явцуу амлалтаа гүйцээхийн төлөө ашиглана гэдэг бол асар буруу үйлдэл гэдгийг хатуу хэлж байна.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Zochin (58.251.51.9)
    APДЧИЛСАН НАМАА ДЭМЖИЦГЭЭЕ..ТЭД Л ӨӨРЧИЛЖ ЧАДНА...
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Zaya (123.50.56.206)
    MANiin bohir bulegleluud 22jilees heden jild n suudal bogloj zai taglaj bailaada amaara bol id shidten shg gants dohiuraara dohihod l buh ym shn bolno uhaanii ym yridag bardam shaldan guy taarsan duguinuud
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Zochin (124.158.124.156)
    Би Ардчилсан нам, энэ Засгийн газар хоёрт хайртай.. 21 мянга, 50 мянга, 70 мянган төгрөг авдаг.Ардчилсан нам бол амалснаа биелүүлдэг хэлснээ хийдэг
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ariunaa (124.158.124.156)
    Ардчилсан намаа дэмжээрэй олуулаа байхдаа хүчтэй
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bolor (113.106.194.221)
    Агаар нь цэвэр амьны орон сууцтай ажилтай орлогтой автын түгжрээгүй асгасан хоггүй амгалан тайван амьдрая гэвэл ардчилсан намаа сонгьеее
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Nasaa (124.158.124.156)
    ardchilliig demjij bna shine saihan zaluus orsoldoj bgn ih taalagdaj bna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bilegt (124.158.124.156)
    ardchilliig demjij bna ene jil ih erch huchtei bas shudraga baigaan ih taalagdaj bna demjij bna .
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (122.141.243.215)
    АН ялах болноо.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.124.156)
    Олуулаа байхдаа хүчтэй.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • tsetsgee (210.51.165.187)
    Хаана хүн амьдарч байна, тэнд хүн шиг амьдрах нөхцөл бүрдэх ёстой..Хүн шиг амьдаръя улс шиг хөгжье
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Zochin (210.51.165.187)
    awilga awdag hund surtaltai amin huwia hicheesen bohir bulegleleer duuren MANiihaniig demjih humuus tsoohuulee .BID OLUULAA ardchilsan namaa demjitsgeey
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Zaya (113.106.194.221)
    MANiin bohir bulegleluud 22jilees heden jild n suudal bogloj zai taglaj bailaada amaara bol id shidten shg gants dohiuraara dohihod l buh ym shn bolno uhaanii ym yridag bardam shaldan guy taarsan duguinuud
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Tubden (113.106.194.221)
    Хүн шиг амьдарч Улс шиг хөгжихийг би хүсэж байна Нэр минь МОНГОЛ Дүр минь МОНГОЛ Цус минь МОНГОЛ Цөс минь МОНГОЛ ЭХ ОРОН гэдэг эрдэнийн зургаан үсэг Элэгдэж дуусхын цагт би дуусна Би МОНГОЛ хүн Хүн шиг амьдаръя
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Naraa (210.51.165.187)
    zow songolt shudraga yos bas saihan amidraigliin toloo negdej bas AH iig demjij bna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Vvree (113.106.194.221)
    ene jil ardchilsan nam garaasai gej husej bna bid ooroor amidarmaar bna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Baatar (113.106.194.221)
    shudraga hunleg ardchilsan niigmiig buteehiig bi husej bna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Enerel (113.106.194.221)
    mongol ulsiin irgen bur odoo oor zuil oor amidraliig husej bga gdegt bi itgeltei bna osoj torson nutag undes ugsaa ow ulamjlalaa hadgalj uldhiin tuld bid oluulaa hogjih heregtei.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Bayanaa (113.106.194.221)
    ардчилсан нам гарах цаг нь болсон гэж бодож байна би жирийн л нэг залуу хүн одоо Зөв сайхан амьдрал, сайхан ирээдүйг хүсэж мөрөөдөж байна.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Идэрээ (113.106.194.221)
    ardchilsan nam garah tg ni odoo bolsoon ard irged uuniig zondoo udaan huleelee neg oorchilj bolson odoo dahiad hogjuulj chadna
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ganaa (113.106.194.221)
    mongolchuud oluulaa saihan amidrah tsag ni irsen gej bodoj bna jinhen hot shig hotod mongliin min irged jinhen hunshig ineed bayraar duuren alhaj yawah tsag ni irsen gj bodoj bna uunii tuld ooroor amidarch oor zuiliig songoj negen tenger door oluulaa hogjiy gj bodoj bna.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Hurlee (113.106.194.221)
    Бид хичнээн жил хууртсан одоо болсон ард түмэн өөрөөр амьдархыг хүсэж байна. Тэрийг би ч ойлгосон ард түмэн минь ч ойлгосон гэж бодож байна. Үүний тулд өөрөөр зөв амьдархын тулд ардчилсан намийг дэмжиж байна.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (113.106.194.221)
    АН ялах болноо.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (216.157.73.242)
    Олуулаа байхдаа хүчтэй.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Hurlee (61.166.155.103)
    Бид хичнээн жил хууртсан одоо болсон ард түмэн өөрөөр амьдархыг хүсэж байна. Тэрийг би ч ойлгосон ард түмэн минь ч ойлгосон гэж бодож байна. Үүний тулд өөрөөр зөв амьдархын тулд ардчилсан намийг дэмжиж байна.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (124.158.124.156)
    АН ялах болноо.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.124.156)
    Олуулаа байхдаа хүчтэй.
    2012 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    7 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    7 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    8 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    8 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК