Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Шанлыурфа мужийн шоронд гал гарч, 13 хоригдол нас барж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус шоронд ойролцоогоор 1000 орчим хэрэгтэн хоригдож байсан ба гал түймэр шоронгийн амралтын байранд эхэлж гарсан аж. Мужийн захирагч Celalettin Guvenc хэлэхдээ хоригдлуудын хооронд үүссэн зодоон, үймээний улмаас гал гарсан гэжээ. Үймээн үүсгэсэн хоригдлууд нь Туркийн курдиш бүлгийн гишүүн Абрахам Аяхин болон ардчилсан намын гишүүд байжээ.Д.Ундрах 24tsag.mn



















































