“Экопренер 2012” эко-бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын уралдаан маргааш төрийн ордонд 9-н цагт нээлтээ хийнэ.

“Экопренер 2012” эко-бизнесийн шилдэг төсөл шалгаруулах олон улсын уралдаан маргааш төрийн ордонд 9-н цагт нээлтээ хийнэ. Монголд анх удаа болж буй тус уралдаанд 16-36 хүртлэх насны залуучуудыг хамруулах юм байна . Энэ уралдаанд ОХУ, БНХАУ, Энэтхэг, БуркиноФасо, Малайз, Индонез, Аргентин, АНУ, Болив, Мексик, Япон, Сингапур, Монгол, Турк зэрэг 19 орны 55 баг оролцохоор болжээ. Тэмцээнийн зорилго нь оролцогч залуучуудын санаачилсан байгаль орчинд ээлтэй мөн шинэчлэлт болохуйц төслүүдийг өрсөлдүүлж, өөрийн орны төдийгүй дэлхийн ногоон эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх юм. Уралдаанд оролцох төслүүдийг олон улсын шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж, зах зээлд нэвтрүүлэхээс гадна дэмжих тогтолцоог бий болгох, олон нийтэд эрүүл “ногоон” амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, мэдлэгийг нь дээшлүүлэх, аж ахуй нэгжүүдийн байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьжээ.
Ц.Ариунболор