Өнгөрсөн баасан гарагт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар аймгийн иргэн Ч.Доржхуяг хэвлэлийн хурал зарлаж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг алах даалгавар авч байснаа мэдэгдсэн. Түүнд МАН-аас 60 сая төгрөг, дурантай буу, нэг ширхэг сум өгөөд Н.Энхбаярыг хөнөө гэсэн даалгаврыг 2008 онд өгч байсан хэмээн ярьсан. Иймд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Улсын мөрдөн байцаах газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээллийг шалгуулах тухай албан тоотыг хүргүүлсэн байна. Тус албан тоотод “Иргэн Ч.Доржхуягийн цацсан мэдээлэл нь үнэн бол онц ноцтой гэмт хэргийн захиалагчийг эрж олох, гэрчийг нь хамгаалах, харин нөгөө талаар хуурамч мэдээлэл бол Ч.Доржпүрэв нь хэний даалгавраар ийм мэдээлэл тараасныг тогтоож хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү” гэжээ.

Б.Чимэг