33 настай Ник Валленда “Ниагарын хүрхрээ” –г 550 метр олсон дээгүүр явж гаталлаа.

33 настай Ник Валленда “Ниагарын хүрхрээ” –г 550 метр олсон дээгүүр явж гаталлаа. Олсон дээрх алхалтыг хүчтэй салхи, усны шүршилт улам адармаантай болгож байсан байна. Түүнийг эрсдэлтэй, эрэлхэг замдаа гарахад мянга мянган үзэгчид амьсгаа даран хүлээн зогссон бөгөөд 46 метрээс цааш харах боломжгүй болсон байна. Ниагарын хүрхрээг гаталсан энэ зууны анхны тохиолдол учраас түүнд 1.3 сая доллар өгөх юм байна. Эсэн мэнд Канадад хүрсэн Никийг гэр бүлийнхэн нь баяртай угтаж авлаа.