“Microsoft” компани өнөөдөр “Windows 8” үйлдлийн системтэй, “ARM”
процессортой шинэ таблет компьютерээ худалдаанд гаргахаар боллоо.

“Microsoft” компани өнөөдөр “Windows 8” үйлдлийн системтэй, “ARM”
процессортой шинэ таблет компьютерээ худалдаанд гаргахаар боллоо. Тус
компьютерээ Лос-Анжелесын цагаар 15.30 цагт худалдаанд гаргахаар
төлөвлөжээ. Харин шинэ таблет компьютерийнхээ нарийн ширийн технологийг
программ хангамжийн компанийн удирдлагууд задлахаас татгалзжээ. Шинэ
таблет нь “Microsoft” компанийн 37 жилийн түүхэнд анх удаа өөрсдийн бие
даан бүтээсэн компьютер юм.
Энэ нь “Apple” компанийн “iPad”-тай өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ гэж
компанийн гүйцэтгэх захирал Стив Боллмер Японд болсон технологийн
үзэсгэлэнгийн үеэр мэдэгдсэн байна.
“Apple” компани “iPad”-наасаа 6.59 тэрбум ам.доллар олсон бол
“Microsoft”-ын “Windows” үүнээс ч илүү орлого олж чадсан. Тиймээс шинэ
таблет нь өнөөгийн хүчтэй зах зээлд томоохон өрсөлдөгч болно гэдэгт
компанийн зохион бүтээгчид итгэлтэй байна.
Д.Ундрах 24tsag.mn