Британийн Уэльс-д 15 настай Джошуа Дэвис хүү хуучин найз охиноо яаж хороох талаар Facebook-ээр найзуудтайгаа саналаа солилцсон байна. Найзууд нь хэрэв түүнийг энэ үйлдлээ хийж чадвал үнэгүй хоолонд даахаар мөрийцсөн аж. Ингээд хүү найз охиноо цэвэр агаарт зугаалъя хэмээн дагуулж яваад чулуугаар үхтэл нь балбаж амь насыг нь хөнөөжээ.Ингэж найз охиноо алсныхаа дараа хэргийн газар өөрийн найз залуугаа авчирч үйлдлээ харуулсан байв. Хүүгийн хувьд ухаалаг, авьяастай, боломжийн сайн амьдралтай гэр бүлд өссөн, эцэг эх нь Христэд итгэгч хүмүүс байжээ. Охины гэр бүлийнхэн охин нь хамгийн ихээр хайрлаж, итгэдэг байсан хүнийхээ гарт зэрлэгээр амь үрэгдсэнд маш их харамсаж байгаагаа илэрхийлэн алуурчинд оногдуулж буй шийтгэлд сэтгэл дундуур байсан ажээ. Джошуа Дэвист Суонси хотын Хааны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч 14 жилийн дараа хугацаанаасаа өмнө суллагдах эрхтэй болох гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn



















































