Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой,
Ардын хувьсгалын 91 жилийн ойн

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой,
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлд ид өрнөж буй
зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөөд
байгаа. Тэдний нэг нь “Нарантуул” захын уулзвар юм. Энэ хэсгийг дөрвөн
замын уулзвартай болгох ажил иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж байгаа.
Уг замын ажлыг зургадугаар сарын 20 гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Ц.Болор