Өнөөдөр 16.30 цагийн үед "Central tower"-ийн хамгийн дээд давхрын цонхны шил хагарснаас доош уналаа. Азаар доогуур нь хүн явж таараагүй учир бэртэж, гэмтээгүй байна. Цонх хагарсан даруйд тус газрын хамгаалагчид хамгаалалтад гарч, шил унасан газрыг хамгаалалтад авсан байв.
Өнөөдөр 16.30 цагийн үед "Central tower"-ийн хамгийн дээд давхрын цонхны
шил хагарснаас доош уналаа. Азаар доогуур нь хүн явж таараагүй учир
бэртэж, гэмтээгүй байна. Цонх хагарсан даруйд тус газрын хамгаалагчид
хамгаалалтад гарч, шил унасан газрыг хамгаалалтад авсан байв. Мөн хажуугаар нь болон доогуур нь иргэдийг явуулахгүй байлаа. Цонх юунаас болж хагарсныг тус газрын хамгаалагчаас тодруулахад "Энэ бол байгууллагын дотоод нууц" хэмээн тайлбарлав. Түүнчлэн онцгой байдлынхантай хамтарч ажиллаж байгаа гэсэн боловч 17.10 цагийн үед онцгойгийн алба хаагчид ирээгүй байсан юм.