Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдварын 110 дахь тохиолдол илэрсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт ХДХВ/ДОХ-ын халдварын 110 дахь тохиолдол илэрсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан хүн нь 25-29 насны эрэгтэй аж. Тэрбээр эрхэлсэн ажилгүй нэгэн бөгөөд биеийн байдал нь одоогоор хэвийн байгаа аж.
Өнгөрсөн сард ДОХ-ын халдвар авсан нь 109 дэх тохиолдол илэрсэн бол дөрөвдүгээр сард 108 дахь хүн бүртгэгдсэн юм.
Харин НҮБ-ын тандалт судалгаагаар Монголд 500 гаруй халдвар тээгч байх магадлалтай гэжээ.