Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсэг, Төвийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгааар 16-21 градус, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.



















































