
Манай орны хувьд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8 е-д гурав хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэхийг хориглосон байдаг.
Гэтэл дээрх заалт төдийлөн хэрэгждэггүй. Зарим эцэг эх хүүхдийн зориулалтын суудлын талаар сонсоо ч үгүй байдаг юм.
Гар утас гангараа бус хэрэглээ болсонтой адил хамгаалалтын суудал бага насны хүүхэдтэй хүн бүрийн байнгын хэрэглээ болох учиртайг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.








Б.Золбоо