Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэж, цагдаагийн алба хаагчид 35 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэж, цагдаагийн алба хаагчид 35 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хулгайлах тав, дээрэмдэх нэг, танхайрах найм гарчээ. Мөн зам тээврийн 36 осол бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 215 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг