“Туурайн төвөргөөн 2012” наадам өчигдөр Улаанбаатар хотод эхэлсэн. Харин
өнөөдөр 50 хүнтэй баг Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн
нутгийг зорьлоо.

“Туурайн төвөргөөн 2012” наадам өчигдөр Улаанбаатар хотод эхэлсэн. Харин өнөөдөр 50 хүнтэй баг Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн нутгийг зорьлоо. Тэд Дорноговь аймгийн Сайншанд сум, Данзанравжаагийн музей, “Саран хөхөө” театрын туурь, Хамарын хийд, Дэлхийн энергийн төв зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар цуврал концерт, аялан тоглолт зохион байгуулах юм. Тус наадмын үеэр “Саран хөхөө” театрын уран бүтээлчид тоглолт хийж, “Туурайн төвөргөөн” наадмын багийнхантай хамтран “Говийн зуны академи” сургалтад оролцох аж. Мөн “Шилмэл загвар” компанийнхан шилдэг загваруудаа үзүүлнэ.
“Туурайн төвөргөөн 2012” наадамд оролцож буй ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ, Францын уран бүтээлчид төмөр замаар аялж Монголын тал нутаг, говийн байгалийг сонирхох хүсэлтэй байгаа гэнэ.
Д.Ундрах