Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Барак Обама Их 8 гүрний удирдагчдыг хүлээн авч, оройн зоог барьлаа. Вашингтоны ойролцоох зусланд өнгөрсөн 5 дахийн өдрийн оройноос эхэлсэн энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Евробүсийн хямрал ярианы гол сэдэв болсон юм. Мөн Иран, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Сирын үймээний тухай хэлэлцжээ. Хойд Солонгосын тал “Энэ хэвээрээ турхирсаар байвал тусгаарлалт хийх хэрэгтэй” гэдэг дээр Их 8 –ын удирдагчид санал нийлсэн байна. Мөн Америкийн төлөөлөгчид, Оросын ерөнхий сайд Дмитри Медведев нар Нэгдсэн Үндэсний Байгууллагын санаачилсан Энхийн гэрээг Сирын тал бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа нь улс төрийн шинэчлэлт хийх хэрэгтэйг сануулж байна хэмээн санал нэгджээ.
Барак Обама болон Францын ерөнхийлөгч Франциус Холланд нар эдийн засгийн өсөлтийн талаар санал солилцож, ээдрээтэй байдлыг тодруулсан байна. BBC –ын Steve Kingstone хэлэхдээ: “Эдгээр асуудлууд зүгээр л нэг дурдаад өнгөрөх энгийн асуудлууд биш ээ, яаралтай шийдвэрлэх тулгамдсан бэрхшээлүүд юм” хэмээжээ.

























































