Дуучин Ж.Алтанцэцэг “Чамтай хамт шүү би” нэртэй шинэ дуу гаргахаар
болжээ. Ая зохиогч, продюссер Г.Ганы ая, шүлгээр бүтсэн энэ дуугаа намар
хийх бие даасан тоглолтондоо дуулах юм байна.

Дуучин Ж.Алтанцэцэг “Чамтай хамт шүү би” нэртэй шинэ дуу гаргахаар болжээ. Ая зохиогч, продюссер Г.Ганы ая, шүлгээр бүтсэн энэ дуугаа намар хийх бие даасан тоглолтондоо дуулах юм байна. Түүнчлэн дуучин Ж.Алтанцэцэг тун удахгүй поп опера цомог гаргахаар бэлдэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын нэгэнд эх үрсийн баярт зориулан “Ногоон орчин бидний ирээдүй” хандивын тоглолт хийсэн. Энэ тоглолтынхоо дараагаас л ирэх намар хийх бие даасан томоохон толголтынхоо бэлтгэл ажилд орсон билээ.
Д.Ундрах