зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Лүндээжанцан: Би усандаа байгаа загас шиг л жаргалтай явсан

2016-3-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг “Хоймор” буландаа урилаа.

-Манай сонины “Хоймор”-т зочлох урилгыг хүлээн авсан танд баярлалаа.

-Хоймортоо урьсан та бүхэнд талархъя.

 

-Лүндээжанцангүй парламент гэж байсангүй. Байнгын ажиллагаатай парламент байгуулсан цагаас тасралтгүй сонгогдсон ганцхан хүн нь та боллоо.

-Тийм л болж таарах нь.

 

-Тэр үеэс хойш 26 жил та түмний нүдэн дээр ил амьдарчээ. Улстөрч Лүндээжанцан ямархуу хүн бэ гэдгийг уншигчид гадарладаг болсон байх.Энэ удаа хувь хүн талаас тань уншигчидтайгаа илүү уулзуулъя гэж бодлоо.Лүндээжанцан гэдэг хүү таны дурсамжид яаж үлдэж вэ?

 

-Сүүлийн үед бага нас, идэр насаа дурсах зав чөлөө тун багатай байжээ. Хүний хамгийн сайхан нас, хамгийн сайхан үе аль вэ гэхээр идэр насаа гэж олонх хүн дурсдаг юм гэнэ лээ.Миний хувьд бол өөр.Бага нас минь сэтгэлд их ойр, дотно дурсамж үлдээж дээ.Би уяруу зөөлөн сэтгэлтэй хүн.Ээж, эмээ минь ийм хүмүүс байсан.Тэр занг нь бага боловч авсан юм шиг байгаа юм.Аавынхаа зоримог, ухаалаг чанарыг ч өв­лө­сөн.Тэгээгүй бол би парламентад өдий зэрэгтэй сууж чадахгүй байсан биз.Манай Нямдоржийн хэлдгээр “Тийм биз, мөн үү”.(инээв) Хамгийн сайхан нас залуу нас.Байгалийн хууль юм даа.Хүний физиологийн үйл ажиллагаатай холбож Фройд нарын эрдэмтэд тайлбарласныг хүмүүс их эш татдаг юм билээ.Өөрөөр хэлбэл, хамгийн их чадал тэнхээтэй, тэгширсэн, чадавх сайтай үе. Хэчнээн ядуу зүдүү явсан ч, тарчиг амьдралыг дайрсан ч гэсэн залуу явахад сайхан байж дээ гээд хүн болгон л ярьдаг даа. Гэхдээ миний хувьд энэ сайхан үе нь бага нас байж.Тэр цаг хамгийн сайхан дурсамж үл­дээсэн.Бага залуудаа эцэг эхээсээ хагацсантай холбоотой байх.

 

-Аав, ээж тань ямар хүмүүс байв. Ажилчин хүний хүүхэд шүү дээ гэж дурсахыг тань сонсож байснаас илүүг мэдэхгүй юм.

-Манай аав, ээж ажилчин байсан. Урт цагаанд, дараа нь гутал засварын газарт гутал тахалдаг байлаа.Гутал загнах гэж ярина шүү дээ.Аав, ээжийнхээ дунд суучихаад гутлын хадаас тэгшилж байсан үе хамгийн жаргалтай.Тэр үед богинохон хадаасыг тэгшлэх надад амаргүй л байсан байх.Гэхдээ бага насны ийм л зураг хамгийн сайхан байж дээ.

 

Манай аав цэргийн дарга байсан.Шавилж сууж байсан ном эрдэмтэй хүн.Гэлээ гэхдээ тухайн үеийнхээ нийгмийн ороо бусгаа цагийн бүтээгдэхүүн болж зовлон жаргалыг туулж ирсэн.Манай ээж малчин байгаад хотод ирээд аавтай ханилсан жирийн эмэгтэй. Улаанбаатар хотод 50 оны сүүлч, жараад онд Хүүхдийн парк, Их дэлгүүр баригдаж байх, дараа нь микро, Сансар, 19 дүгээр хороолол яаж боссон, энэ бүгдийн гэрч би юм даа.

 

-Танайх яг хаана байсан юм бэ?

-Эхлээд Гандангийн дэн­жид, дараа нь Нарангийн дэнжид байдаг байлаа. Гэр хорооллын хүүхэд шүү дээ.Манай гэр хорооллынхон “гар нь сайртайгаас биш гавал нь сайртайгүй алдрайнууд аа” гээд бэсрэг найраглал бичиж байлаа.

 

-Хэддүгээр ангидаа тэр вэ?

-Аравдугаар ангиа төгсөөд бичиж байсан. “Нарангийнхан” гэдэг нэртэй.Сурвалжлагч бол­но гээд Монголын радиогийн “Гавш­гайч сурвалжлагч” дугуйланд Мөнгөний Чимид багшийн удирдлагад хичээл­лэдэг үе надад байсан.Шүлэг зохиол бичнэ.Гээд зохиолч болж гавьсангүй.Тэр үед гэр хороолол гэдэг их сайхан байсан.Гудамж бүрээс хөлбөмбөгийн баг гардаг.Арай ах эгч нь гар бөмбөг тоглодог, өвлийн цагт нь бүгдээрээ хоккей тоглодог байлаа.Айл болгон шахуу л малтай байсан.Ганц хоёр үнээ, ямаатай, тэрийгээ адгуулдаг ажилчин ангийнхан голцуу байж дээ.Тэр л амьдралаас Монголын сэхээтнүүд өсч өндийсөн.Манай гудамжнаас хөгжмийн зохиолч, яруу найрагч, инженер, багш гээд алдартай хүн их төрсөн дөө. Манай 28 дугаар сургуулийнхан гэхэд намайг аравдугаар анги төгсөж байхад нийслэлийн нэгдүгээр сургууль, 52 дугаар сургуультай л математик, физикийн олимпиадад өрсөлддөг байсан. Хувцас гологдохоос биш толгой гологддоггүй ийм л хүүхдүүд байсан.Чой хамба байна.Манай сургуулийн хүүхэд.Надаас зургаан анги дээр.Ээж нь манай аав, ээжтэй хамт Урт цагаанд ажилладаг Сэрээтэр эгч гээд байлаа.Хамба багадаа том биетэй, барилддаг хүүхэд байсан.М.Мөнгөн арслан эд нартай л ноцолдож өссөн байх.Тэгээд шашны сургуульд ороод ноцолдохоо больсон.Р.Раш, Ч.Улаан хоёр нэг анги.Надаас гурван ангийн ах.Тэдний ангийнхан мундаг сурлагатай хүүхдүүдтэй байсан.Гээд тоочвол манай сургуулиас том сэхээтнүүд гарсан.

 

-Чой хамба таныг бас барилддаг, шаггүй байсан шүү гээд дурсаж байхыг би сонссон.

-Яахав 57 кг-д барилддаг байсан. Чөлөөт бөх л дөө.Гэтэл 52 кг-д барилд, жин хас гээд болдоггүй.Жижигхэн дээрээ жижигхэн болчихно биз дээ. Тэгээд орхисон. Угаасаа манай жинд мундаг хүүхдүүд байсан.Д.Оюунболд гээд мундаг амьтан байлаа.Би хэзээ ч дийлэхгүй гэдгээ мэддэг байсан болохоор нэг их ч хүчлээгүй.

 

Зун нь манайх нутаг руугаа явна.Манайх Өвөрхангай аймгийн айл.Нутаг харьцангуй ойр болохоор зундаа нутагтаа очдог, тэгээд мал хуйтай хөөцөлддөг ийм хүүхэд явжээ. Би 16 наснаасаа эхлээд зуны амралт болгоноор дэлгүүрт ачигч, мах цавчигч гээд янз бүрийн ажил хийж явсан. Хичээлийнхээ зав чөлөөгөөр барилгын ажил ч хийж үзсэн.Хоёр үнээндээ хадлан бэлтгэх гээд намар нь гардаг, гэхдээ байгалийн шалгарал гэдэг шиг чоно шиг явж байж л хэдэн бухал өвс олж авдаг байв.Аав ээж минь ажлыг хар боргүй хийж сур, тэгж байж л амьдрал авч явна гэж их багаас сургадаг байсан.Өөрсдөө ч их хөдөлмөрч улс.Тэр зан чанар нь надад чамгүй сууж өгсөн гэж боддог. Гандангийн дэнжид 60 айлын хоёр цагаан байр баригдаж, манайх Нарангийн дэнжид очсон. Дараа нь тэнд одоогийн гурав, дөрөвдүгээр хороолол босохоор болж бас л нүүсэн.Манайх ер нь хотын нүүдэлчин айл байлаа.Эхлээд Гандангийн дэнж.Дараа нь Наран, Дамбадаржаа руу нүүсэн, эргээд Зурагтын эцсийн буудалд ирсэн.Гэх мэтчилэнгээр их нүүсэн.

 

-Гандангийн дэнж дээр, Нарангийн дэнжид мал хуйтай айл олон байсан гэхээр бидний үеийнхэнд их л хол сонсогдож байна.

-Намайг бүүр бага байхад Дэнжийн мянга, Ногоон нуурын хөвөөнд айлууд гүү барьдаг байсан. Дамбадаржаагийн ра­шаа­ны хөлд гүү барьсан айлууд багширч байдаг байсан.Аав, ээжтэйгээ авахуулсан зураг бай­даг юм.Улаанбаатар хот тийм байх үед авахуулсан зураг байх.

 

-Таны ховор нандин зураг их байх юм. Бага залуугийн зураг тэр болгон хад­галагддаггүй.Аав, ээж тань их айхтар хүмүүс байж дээ?

-Зарим хүн ичдэг юм шиг байгаа юм. Ажилчин ангийн хүний хүүхэд гэж хэлэхээсээ.Эцэг эхээсээ ичнэ гэж байж болох уу.Би бол бахархдаг.Манай аав, ээж бол ажилчин хүмүүс.Амьдрах гээд л бүх л юмыг хийсэн дээ.Эцсийн эцэст цаад санаа нь биднийг л өсгөж хүмүүжүүлж, хүний зэрэгт хүргэх гэсэн их том бодлого байсан. Ардынхаа тууль, үлгэр магтаалыг сонсож өссөн, манай нутгийнхан бэлэн цэцэн үгтэй улс. Намайг бага байхад манай аав надад сампин, шатар, монгол бичиг заасан.Харамсалтай нь би монгол бичгийг сайн сураагүй байх. Тэр бүү хэл төвд хэл бичгийг лам багшид шавилан оруулж долоо хоногт хоёр удаа заалгадаг байлаа.

 

-Хэдэн настайд тань вэ?

-Сургуульд орохоос өмнө өө.

 

-Танай аав их номтой хүн байж ээ?

-Төвд хэл бичгийг бол өөр хүнээр заалгаж байсан л даа. Том лам багш байсан юм.Ээж 35 үсэг, тоо заасан.Цээжээр бодохдоо гайгүй л хүүхэд байсан.Хэдэн зуун мянгын дотор нэмж хасаад, хэдэн зуугийн дотор үржүүлж хуваадаг байв.

 

-Сургуульд орохоосоо өмнө гэсэн үг үү?

-Тийм, тэгээд сургуульд ороод л цээжээр тоо бодох чадвараа алдсан. Тэр үед хөгжүүлсэн бол одоогийн оюун ухааны Хатанбаатар нар шиг л ой тогтоолт сайн байх байсан юм билээ.Цаастай харьцаад эхлэхээр л цээжээр бодохоо больчихдог юм билээ.Ингэж бэлдэж байгаад намайг аав ээж хоёр 1965 онд XIII сургуульд оруулсан.Өмнө нь дөрвөн жил нэг анги төгсөгчихсөн, туршлагатай багш Ж.Дашдондог гэдэг хүний шавь болсон.Сайн багштай учирна гэдэг их том хувь тохиол байдаг.Сургууль номондоо дуртай хүүхэд байсан ч аав, ээж маань зөвхөн эрдмээр “нүдээд” байя гэж бодоогүй.Цанаар гулгуулж сургах гээд цана авч өгч байлаа.Хөгжим авч өгч байлаа.Даанч түүнийг нь сурсангүй.Үлээвэр хөгжмийн дугуйланд явлаа.Шатрын дугуйланд явлаа, дээр хэлснээр бөхийн дугуйланд ч явлаа.Бөхөөрөө жаахан явах байсан боловч номоо илүү харах замыг сонгосон доо. Манай гэрт “Шидэт хүүрийн үлгэр”, “Гучин хоёр модон хүний үлгэр”, “Зуун билгийн дээж оршвой” гээд монгол бичгээр бичсэн олон ном байдаг байсан. Ааваасаа анх удаа Жуков жанжин, Дандар баатар, Чингис хааны тухай сонсч байлаа.Манайд “Монголын нууц товчоо” байдаг байж.“Нууц товчоо” гэсэн болохоор нууцалдаг ном юм байх гээд жаахан байхдаа нууцаар уншиж явлаа.Гэрийнхээ цавган доогуур хийчихээд нууж байгаад уншдаг байсан.Тэгсэн чинь дараа нь найм, есдүгээр ангид уран зохиолын хичээл дээр үздэг, Монголын уран зохиолын гурван оргилын нэг гэдгийг мэдэж авч байгаа юм.Миний аав, ээж хоёр хүүхдийнхээ боловсролд ингэж анхаардаг байсан.Ээж бол дунд аж ахуйтан.Малтай хөрөнгөтэй, дунд чинээний хөрөнгөтэй айлын охин.Аавын тал гарал үүслээсээ болоод хэлмэгдсэн хүмүүс байв. Аавын талыг феодал гэдэг байсан юм. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай өвөг дээдэс МАН-тай салшгүй холбоотой.1921 оны арванхоёрдугаар сард Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд Асар зүлэгтэй гэдэг газарт Ардын намын хоёрдугаар үүр байгуулагдсан.Нэгдүгээр үүр нь Архангайн Хашаат суманд, хоёр дахь нь Өвөрхангайн Баян-Өндөрт байгуулагдаж байж л дээ.Анхны гишүүд нь манай өвөг дээдэс байсан.Аавын аав, эмээгийн дүү элсэж байжээ.Тэр үүрийг Д.Сүхбаатар жанжны найз, цорж лам, мэргэн шовгор гэж алдаршсан Санжаажамц, ардын засгийн төлөөлөгч Жамъян гэдэг хоёр хүн очиж байгуулсан байдаг.Эцсийн эцэст манай намын түүх бол тусгаар тогтнолын түүх.Тийм учраас манай гэрт хар хайрцагны бодлого байсан.Орой болохоор ойр тойрныхон, манай хөгшчүүл цуглаад л хоорондоо ярьдаг байсан.Тэр үед тэгсэн гэнэ, ингэсэн гэнэ гээд л. Улс орны байдал ийм байсан гээд ярилцдаг байлаа.Орой болгон би ийм яриа сонсож өссөн.Тэгээд үлгэр домог ярина.Бүгд бичиг мэднэ, төвд бичиг мэддэг хүмүүс байсан.Сэхээтнүүд байж дээ.Гол нь тухайн үеийн цаг үе нь нуугдаж амьдрахыг шаардсан.Хүн харахад ажилчин анги, цаанаа бол сэхээтнүүд байлаа.Манай гудамжны лам нар гэхэд ихэнх нь манаач, гудамжны цэвэрлэгч.Үнэн хэрэг дээрээ том зурхайч, том оточ, маарамба, гавж хүмүүс.Зарим нь шоронд арван жил суугаад гарсан, зарим нь яахав амжаад хар болчихсон ийм л хүмүүс байлаа.Гаднаас нь харахад муухан хувцастай үрчгэр өвгөн л харагдана, цаанаа бол оюуны том ертөнцүүд л байсан байхгүй юү.Аав Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын хүн.Ар гэр нь хөрөнгөө хоёр, гурав ч хураалгасан.Арван хоёр хамжлагатай айл байж л дээ. Тайж удамтай. Манай Гаравынхан гэдэг овогт их том лам нар байсан.Өвөг эцэг Намжил хүүдээ (манай аавд) хэлсэн байгаа юм.Манай хүүхдүүдээс юм сурах нь чи.Бусад нь мал маллаад орон гэрээ тусгаарлаад явна биз. Чи шашин номынхоо ажлыг орхиод яв гээд 17 настайд нь жинчин дагуулаад хот руу явуулсан гэдэг юм. Бие томтой байж л дээ аав минь. Тэгээд 18 настайдаа цэрэгт татагдаад, тэндээсээ Цэргийн ерөнхий сургууль төгсөөд офицер болсон хүн. Дээд үе нь хэлмэгдсэн учраас мэдээж хэрэг орон шорон бүх л юмыг дамжсан.Сүүлд нь нутагтаа очоод дахиад хотод ирээд ээжтэй учирч гэр бүлээ зохиосон.Ээж Өвөрхангайн Бүрд сумынх.

 

-Танай аав, ээж тань удам судраа их ярьж өвлүүлсэн хү­мүүс байсан бололтой. Та бичиж тэмдэглэж авч байв уу?

-Би нэг их бичиж тэмдэглээд байдаггүй юм. Ихэвчлэн цээжиндээ тогтооно.Мэдээж хэрэг айл болгонд хар хайрцагны бодлого явдаг байсан байж таарна.Аавын минь олон захиас байдаг.Ном эрдэмд халширч шантарч болохгүй гэнэ.Ном эрдэм сурах гэж байгаа бол шантарч ерөөсөө болохгүй.Нэг юм эхлүүлчихээд л дутуу дутуу хаяад байвал оройд нь хүрдэггүй гэж аав захидаг байсан юм.Дайны үеийн хортой утаа, ус, юу байдаг юм тэр бүгдээс болоод богино насалсан л даа.59 хүрээд л бурхан болсон.16-тайдаа ааваасаа хагацаж байсан.

 

-16-тай гэхээр та сургуулиа төгссөн байсан уу?

-Аавыгаа өнгөрөхөд наймдугаар ангид байв.

 

-Тэгээд ээжтэйгээ үлдээд…

-Ах эгч тусдаа гарчихсан. Би ээж, дүүтэйгээ үлдсэн дээ.Их сургууль төгссөний дараа ээж бурхан болсон.Ээжийгээ олигтой баярлуулж чадаагүй, жаахан ч гэсэн амсхийлгэж чадаагүйдээ л их харамсдаг юм.Миний ээж “Оргилд” ч амарч үзээгүй.Хоёр үнээтэй, аав өвчтэй, би оюутан, дүү жаахан.Хүмүүс Хужиртын амралтанд амарлаа л гэдэг.Ээж минь тэгж ч үзээгүй.Ээжийгээ ганц өдөр амсхийлгэж үзсэн бол доо гэж одоо харамсдаг.Анхны цалин, амралтынхаа мөнгийг аваад ээждээ өгөхөд их баярлаж байсан даа.Би дөрөвдүгээр курсээсээ хичээл заасан.Таван жилээр төгсдөг байв.Тэгээд анх багш болчихоод илүү цагийн хичээл их орсон.Амралтын мөнгө гэж 5500 төгрөг авчихаад миний ээж үүнийг авдрандаа хийж байгаад өөрийн хүссэнээрээ зараарай гээд өгсөн.Харамсалтай нь маргааш нөгөөдрөөс эхлээд өөрөө цувуулж аваад л дууссан байх даа.

 

-Тэр үеийн 5500 төгрөг гэдэг их мөнгө биз?

-Их мөнгө өө. Би дунд сургуульд байхдаа ч, Их сургуульд ороод ч гайгүй сурдаг байсан.Сүхбаатарын цалинтай оюутан байв.Тэр болгонд ээж сэтгэл өег л байсан л байх.Олон ач зээтэй хүн байсан даа.Гэхдээ миний хүүхдийг бас хүлээсэн. Үзэж амжаагүй.

 

-Та хуулийн сургууль, МУИС төгссөн байх аа?

-Би ер нь их олон сургууль төгсөөгүй хүн ш дээ. Ерөнхий боловсролын сургууль, Их сургуулийн хуулийн анги төгссөн.1989 онд дэд доктор, 2000 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.Ажлын хажуугаар л бүх юм хийгдсэн.

 

-Сурлага сайтай хүүд гадагшаа сургуульд явах бо­ломж яагаад гараагүй юм бэ?

-Байсан л даа. Би эдийн засагч болно гээд шийдчихсэн байсан.Тэр жил гадаадын эдийн засгийн хуваарь ирээгүй.Тэгээд л Их сургуулийн хуулийн ангийн хуваарь авсан.Дотоодын дээд сургуулийн өндөр оноотнууд нь гадаадын дээд сургуульд элсэх эрх авдаг.Намайг Эрхүүд металлын орд хайх инженерийн ангид явах уу л гэж байсан.Одоо бол жинхэнэ хэрэгтэй, моодонд ороод байгаа мэргэжил биз дээ.Тийм хуваарь өгөхөд нь би хуулийнхаа ангид оръё гээд яваагүй.Нэгдүгээр курс төгссөний дараа Москвагийн их сургуульд шинжлэх ухааны коммунизмын онолоор суралц гэсэн, бас яваагүй.Хувь зохиол байсан биз.Дараа нь Их сургууль төгсчихөөд хоёр гурван жил болоод аспирантурын шалгалтад тэнцсэн.Явах гэсэн чинь хариу ирээгүй.Зөвхөн Монголдоо сурах хувь тавилантай байсан юм байгаа биз.1996 онд харин нэг боломж тохиосон.Аль нэг сангийн шугамаар Америк юм уу, Германд шинжлэх ухааны докторт явах боломж.

 

-1996 он гэхээр та аль хэдийнэ УИХ-ын гишүүн болчихсон үе байх нь. Улс төрийн хаалгыг хаагаад эрдэм ном руугаа яагаад алхаагүй юм бэ?

-Яг сонгуулийн үе таарсан. Намаас нэр дэвших нь зүйтэй гэсэн даалгавар ирсэн.Нэгэнт улс төрд орчихсон, гурав дахь удаагаа нэр дэвших гэж байсан учраас сонгуульд нэр дэвших замаа сонгосон.Тэгээд л улс төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн.Хоёргүй сэтгэлээр зүтгэсэн учраас парламентад долоон удаа сууж байна.

 

-Ардын Их Хурлын депутатаа оруулаагүй юм байна, тийм үү?

-Тэгж тоолбол найм болно.

 

-Дээд үе нь хэлмэгдсэн, өв хөрөнгөө хураалгасан хүмүүс ихэвчлэн Ардчилсан хүчнийг сонгосон байдаг. Та бол эргэлзээгүйгээр Ардын намыг сонгосон байсан уу?

-Монгол Улсын тусгаар тогтнол хамгийн том эрх ашиг. Манай аав, манай бас нэг том зурхайч өвгөн байлаа.Тэр хэд юу ярьдаг байсан гэхээр Монгол Улс оршин тогтнож байна гэдэг асар үнэтэй шүү гэдэг байсан.Надад тэгж л ойлгуулж өгсөн.Монгол Улсын тусгаар тогтнол асар их үнээр олдсон.Түүнийгээ хэмжээлшгүй их үнээр хамгаалж үлдсэн л байхгүй юү.МАН, АН хоёр нийгмийн захиалгаар гарч ирсэн л гэж би ойлгодог.Тиймээс нэгийгээ нухчин дарж болохгүй ээ.Хоёрдугаарт, нэгийгээ нухчин дарж хиншүү хярвас болговол Монголын тусгаар тогтнол мөхнө.Энэ хоёр нам чинь тусгаар тогтнолын хөл нь.Тэрнээс энэ нам хэлмэгдүүлсэн, тэр нь хэлмэгдүүлсэн гэсэн юм ярихгүй байх хэрэгтэй.Харин тэр хэлмэгдлийг дахин гаргахгүй байх гэгээн ухаарал гэж том зүйл байна шүү дээ.Ийм зүйлийг л ухаарсан орнууд хөгждөг гэж би боддог.АНУ гэхэд анхны Үндсэн хуулиа батлахдаа гурван боолын хэдийг нь иргэн гэж үзэх вэ гэж маргаж байсан л гэдэг биз дээ.Хоёрыг нь иргэн, нөгөөг нь боол гэж үзнэ гээд л. Үүнийгээ асар том дэвшил гэж үзэж байсан.Гэх мэтчилэнгээр газар бүр, тухайн түүхэн цаг үед нь том дүр зургаар нь харж байж дүгнэлт хийхээс биш нэгнээ муулах гэсэн явган хэрүүл хэнд хэрэгтэй юм.

 

-Та Ардын намын хэдэн оны гишүүн юм бэ?

-1979 онд элссэн.

 

-Оюутан байхдаа гэсэн үг үү?

-Оюутан байсан.

 

-Сонголт нь аль талаас гарсан юм бэ. Тухайн үед намын гишүүнээр сурлага сайтай, нийгмийн идэвхтэй оюутнууд, ажилчдыг элсүүлдэг байсан гэдэг.Нам таныг сонгов уу, та намаа сонгож байв уу?

-Би нийгмийн идэвхтэй, Сүхбаатарын цалинтай оюутан байсан. Тиймээс л лимитэд багтсан.Түүнээс биш намын гишүүнээр элсье гэвэл оочер дугаар нь олдохгүй тийм л үе байлаа.Ний нуугүй л хэлье.Би багаасаа улстөрч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан.Одоо бол хүн бүр улстөрч болохыг мөрөөддөг болж дээ.Маний багад бол олон хүн улстөрч болъё гэж боддоггүй байсан байх аа.Сансрын нисгэгч, онгоцны жолооч болъё гэж л мөрөөддөг байсан. Ихэнх нь. Би бол улс төрийн зүтгэлтэн болно л гэж боддог байсан.Тийм учраас дөрөвдүгээр курст байхдаа намд элссэн.Өөрөө л сонголтоо хийсэн дээ.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (203.194.114.238)
    МИНИЙ НУТАГ БҮРДНИЙ ИХ МОНГОЛ УУЛ, ДОНГИТЫН ГОЛЫГ БИТГИЙ ЗУН ОЧИЖ БУЗАРЛААД БАЙ, БАЯН-ӨНДӨРӨӨРӨӨ Л БАЙ НОВШОО.
    2016 оны 03 сарын 11 | Хариулах
  • тт (202.9.41.92)
    олон түмэн ийм новшийг жаргааж байсан гэхээр сонин шүү
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.70.45.237)
    Энэ хүнд Өвөрхангайн хүний үнэр ч байхгүй, харин усны гудамж энээ тэрээгээр тэнэж яваад өвөрлөгч хүний шинж чанарыг сайн сурсан шинжтэй.
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.70.45.237)
    Төгцөгөө, эргээд хар даа, энэ улсаа яаж хөгжүүлсэн бэ чи, хэнд хэрэгтэй юу хийсэн бэ, муу хорхой мэт амиа л сайн хамгаалж явж дээ хөөрхий,
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (174.51.184.181)
    OLON. jil. tur tvshiltdej Shaikhan jargajee Odoo saikhan amardaa , zaluus usch undiij baina
    2016 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.45)
    Үеэ өнгөрүүлсэн олон нүүрт товарщуудаас салах цаг аль эрт ирсэн.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.194.114.254)
    НАСААРАА АРД ТҮМНЭЭР ТЭЖЭЭЛГЭЭД АРДЫН ТӨЛӨӨ ЮУЧ ХИЙСЭНГҮЙ ДЭЭ ТА.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.3.95)
    ЧИ ЯАХАВ ЖАРГАЛТАЙ УСАНД БАЙГАА ЗАГАС ШИГ.АРД ТҮМЭН ХУУРАЙ ГАЗАР БАЙГАА ЗАГАС ШИГ БАЙГААГ МЭДЭХ ҮҮ?ЧИНИЙ МЭРГЭН ЖОЛООДЛОГООР
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.57)
    ЭНЭ ХЭНИИ УТАСАН ХҮҮХЭД ВЭ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (59.153.114.40)
    usnii gudamjnii hvv
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • kl (119.40.100.222)
    za daa neg ix gavitai zuil ch xiigeegui l xundee
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.57)
    ОЛОН ЖИЛИИГ ЗАРЖ ОЛГАРХИ ГАР ХӨЛ БОЛЖ ЖАРГАЖ ДЭЭ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • tumur (202.126.91.216)
    hairan on jiluud arai uur humuus songoson bol dahij bitgii devsheereidee
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.57)
    ЭНЭ ХЭН БЭ ХӨӨРХИИ
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Оюуна (123.199.103.19)
    Төрийн сайн түшээ шүү Та. Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн үлгэр үлгэрийг үзүүлж байдаг цөөн хэдэн мэргэдийн нэг гэж таныг хүндэлж байдаг.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • иргэн
      Зүтгэсэн, байгуулсан нийгэм нь одоо гутамшиг, энэ хүнтэй бас л холбоотой юм даа, хөөрхий бөмбөг ч энэ хүнээс илүү бөөрөнхий байж чадахгүй, Сонгогдох болохоороо бас хөөрхөн би хөдөөнийх, манай нутаг гээд давхиад байна аа, ккк ичгэвтэр амьтан.
      2016 оны 03 сарын 09
    • Зочин
      odoo zail muu novsh
      2016 оны 03 сарын 09
  • Зочин (103.57.93.251)
    МӨЛИЙСӨН БӨӨРӨНХИЙ ,ШИНЭ БОЛГОНООС АЙЖ БОЛГООМЖИЛСОН МЭРГЭН БӨӨДИЙ. ХОР НАЙРУУЛАХ , ХОЙШ УЛДАЖ ЧАНГААХДАА ГАРГУУН НЭГЭН.
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.26.2)
    niitleg Uvurhangaihan jaahan taaruu hymyys baidag.Gehdee Lundeeg helsen bish ee
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Батмөнх
      Нутгийн нэр бузарласан муу амиа хоохойлогч, ядаж Нямдорж шиг нийгмийн сэтгэлзүйд хоногших ганц үг хэлж чадаагүй новш.
      2016 оны 03 сарын 09
  • Zochin (150.129.143.21)
    Uuriiguu ih saihan magtjee
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Сумъяа
      Яагаад энэ нэг хачин юмнаас болоод төв халх нутгийнханыг муулаад унав даа, Тэгээд хужаа нар хүн чанар сайтай юу???? Тийм байх ооо, яая гэхэв, манай Монголоос зайлцгаагаарай,
      2016 оны 03 сарын 09
  • Зочин (103.10.20.34)
    Uvurhangaih ni hun chanar muutai humuus
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
    • Занабазар
      Яагаад энэ нэг хачин юмнаас болоод төв халх нутгийнханыг муулаад унав даа, Тэгээд хужаа нар хүн чанар сайтай юу???? Тийм байх ооо, яая гэхэв, манай Монголоос зайлцгаагаарай, 0 минутын өмнө
      2016 оны 03 сарын 09
  • ht (202.179.27.184)
    balai baanzal
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    17 цаг 47 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    21 цаг 12 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    21 цаг 20 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    21 цаг 33 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    21 цаг 44 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    21 цаг 58 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    22 цаг 3 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    22 цаг 15 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    22 цаг 22 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Өчигдөр 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Уржигдар 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Уржигдар 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Уржигдар 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Уржигдар 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Уржигдар 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Уржигдар 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Уржигдар 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК