Багануур дүүрэг болон Чойр хотын станцуудад шаардлагтай өргөтгөл
шинэтгэл хийх 220 кв-ын төмөр тулгууртай, нэг хэлхээт 180 км цахилгаа
дамжуулах агаарын шугам барих төслийн уралдааныг Төрийн өмчийн хорооноос
зарлалаа. Тус уралдааныг урьдчилан болон уралдаант шалгаруулалтын
гэсэн хоёр үетэйгээр зохион байгуулах аж.

Багануур дүүрэг болон Чойр хотын станцуудад шаардлагтай өргөтгөл шинэтгэл хийх 220 кв-ын төмөр тулгууртай, нэг хэлхээт 180 км цахилгаа дамжуулах агаарын шугам барих төслийн уралдааныг Төрийн өмчийн хорооноос зарлалаа. Тус уралдааныг урьдчилан болон уралдаант шалгаруулалтын гэсэн хоёр үетэйгээр зохион байгуулах аж. Оролцогчдын хувьд, 220 кВ-ын болон түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барих буюу зураг төслийн ажил гүйцэтгэж байсан туршлагатaй байх, төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх, шаардагдах санхүүжилтын эх үүсвэрийг (ялангуяа non/limited recourse хэлбэрийн) бүрдүүлэх чадвартай байх юм. Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг ирэх найм дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авах юм байна.
Д.Ундрах