НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дэд хороо жил бүр дүрвэгсдийн асуудлаар тайлан гаргадаг.

НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дэд хороо жил бүр дүрвэгсдийн асуудлаар тайлан гаргадаг. Энэ удаагийнхаа тайланд өнгөрсөн онд 4,3 сая хүн ямар нэг хүчинд автан орон гэрээсээ дайжсан талаар мэдээлэв. Тэдгээр иргэдийн зарим нь орон гэрээ орхисон хэдий ч гадны орныг зорьж хилийн дээс гаралгүй зөвхөн өөр газар руу нүүн шилжжээ. Дүрвэгсдийн тоогоор Афганистан тэргүүлсэн бол араас нь Ирак, Сомали, Судан зэрэг улс орсон байна. Дүрвэгсэд бусдын эрхшээлд орон оршин суух тогтмол хаяггүй шилжиж байна хэмээн НҮБ мэдээллээ.
Д.Ундрах