Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү болон алтны ченжүүд болох Б,Н,Ц нарт холбогдох хэргийн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Харин прокурорын байгууллагаас хэргийг хянаж дуусаад, шүүхэд шилжүүлсэн ч хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хэмээн мөрдөн байцаалтад буцаасан байна. Тэднийг эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэн үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа билээ.
Б.Чимэг