Хөгжим бүжгийн сургууль болоод Монголын урлагийн түүхэнд анх удаа
“Увертюра” хамтлаг “Халуун элгэн нутаг” дууг поп опера стилиэр дуулахаар
боллоо.

Хөгжим бүжгийн сургууль болоод Монголын урлагийн түүхэнд анх удаа “Увертюра” хамтлаг “Халуун элгэн нутаг” дууг поп опера стилиэр дуулахаар боллоо. Монгол поп опера хэмээх Bонголд анхдагч урсгалыг бий болгож байгаа “Увертюра” хамтлаг “Өнө мөнх орон”, “Цагийн аяс” зэрэг хөгжмийн болон яруу найргийн томоохон бүтээлүүдийг дуу болгож дөрвөн өөр өнгө аясаар дуулж олны хүртээл болгож байсан билээ. 20-р зууны манлай дуугаар шалгарч, төрийн дууллын хэмжээнд дуулагддаг “Халуун элгэн нутаг” дууг өөрсдийн багш, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Дэмбэрэлийн Жаргалсайхан агсаны гэгээн дурсгалд зориулж тус хамтлаг өөрийн стиль жанраар дахин дуулах гэнэ.
Д.Ундрах