ХБНГУ-ын Мюнстэр хотын их сургуулийн хүн эмнэлэгийн салбарын
молекул-вирус судлалын хүрээлэнд монгол доктор Д.Анхлан томуугийн эсрэг
шинэ вакцин бүтээжээ. Тэрбээр Мюнстэр хотын их сургуулийн хоёр
эрдэмтэнтэй хамт энэ вакциныг гаргаж авсан байна.

ХБНГУ-ын Мюнстэр хотын их сургуулийн хүн эмнэлэгийн салбарын молекул-вирус судлалын хүрээлэнд монгол доктор Д.Анхлан томуугийн эсрэг шинэ вакцин бүтээжээ. Тэрбээр Мюнстэр хотын их сургуулийн хоёр эрдэмтэнтэй хамт энэ вакциныг гаргаж авсан байна. Тиймээс зохиогчийн эрхийг нь хамтран эзэмшихээр болжээ. Тус вакциныг томуугийн бүх хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн томуугийн эсрэг хэрэглэх боломжтой аж. Зөвхөн томуугаар хязгаарлагдах бус бусад сегмэнтэд гемонтэй вирусээр үүсгэгдсэн халдварын үед ч энэ зарчмаар тухайн вирусээс бэлдсэн вакциныг ашиглаж болох давуу талтай гэнэ.
Онцлог нь энэ вакцин нь бага насны хүүхэд болон 65-аас дээш настай хүмүүст илүү үйлчлэх аж. Хэрэв вакцин үйлдвэрлэгч байгууллагатай тохиролцож чадвал тус вакциныг бүтээгдэхүүн болгож гаргах гэнэ.
Д.Ундрах