Их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 8,9, 10-ны өдрүүдэд улс орон даяар нэг зэрэг явагдаж дууссан билээ.

Их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 8,9, 10-ны өдрүүдэд улс орон даяар нэг зэрэг явагдаж дууссан билээ. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа буюу энэ сарын 17-нд www.eec.mn веб сайтад байрлуулж өдөр тутмын сонин хэвлэлээр гаргасан. Одоогоор шалгуулагчдын шалгалтын материалыг засаж үнэлэх ажил хийгдэж эхэлжээ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулж, нийтэд мэдээлнэ. Шалгуулагч өөрийн дүн оноогоо тус төвийн цахим хаяг руу орж шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар, нууц кодоо ашиглан шалгалтын дүн оноогоо харах боломжтой аж. Батламжийг ирэх сарын 01-03-ны өдрүүдэд тараахаар болсон байна.
Б.Золбоо